Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод саатсан орон нутгийн иргэдийг нутаг буцаах ажлыг хоёрдугаар сарын 9-ний өдрийг хүртэл зохион байгуулахаар болсон. Энэ шийдвэрийн дагуу орон нутаг буцах хүсэлтэй иргэдээс Covid-19 халдварын илрүүлэг шинжилгээг хоёр өдрийн хугацаанд авах юм.
Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд орон нутаг буцах хүсэлтэй иргэдийг бүсчилсэн хэлбэрээр шинжилгээнд хамруулна. Иргэд 09.00-17.00 цагийн хооронд шинжилгээнд хамрагдахыг албаныхан мэдээлж буй. Нийслэлд орон нутгийн харьяалалтай 10 мянга гаруй иргэн байгаа. Эдгээр иргэдийг хоёрдугаар сарын 11-нээс өмнө орон нутаг руу буцаах ажлыг зохион байгуулах юм.
Шадар сайд С.Амарсайхан "Орон нутаг руугаа буцах хүсэлтэй иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, эрсдэлгүйгээр буцаана. Хоёрдугаар сарын 11-н гэхэд иргэд гэр гэртээ, байх ёстой газартаа очсон байхаар зохион байгуулалтыг хийнэ" гэдгийг мэдэгдсэн. Улаанбаатараас орон нутагт очсон иргэдийг долоо хоног гэрийн тусгаарлалт байлгана
Зочин 2021-02-07 103.253.41.98
)))))))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
STALIN 2021-02-07 124.158.83.103
ontsgoi komiss unen butehgui,HULGANA BARIH GD MUURAAR BARIULNA GEX SHIG.BOLIJ UZNAAD SURJIGNELEE ZOGSOO,MANAIH SHIG XORIJ TSAGDAAD BGA GAZAR BNA DELHIID XAANA BGUI