Вакцин хийлгэсэн хүний тоо халдвар авсан хүмүүсийнхээс давжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.07-нд нийтлэгдсэн

COVID-19

Вакцин хийлгэсэн хүний тоо халдвар авсан хүмүүсийнхээс давжээ

Вакцин хийлгэсэн хүний тоо халдвар авсан хүмүүсийнхээс давжээ

Дэлхий дахинд Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүний тоо халдвар авсан хүмүүсийнхээс давлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус өчигдөр /2021.02.06/ мэдэгджээ. Одоогийн байдлаар дэлхий дахинаа халдвар авсан хүний тоо 106 сая даваад байгаа бол вакцин хийлгэсэн хүний тоо 119 сая болсон байна.

Энэ бол маш сайн мэдээ төдийгүй анагаах ухааны салбарт богино хугацаанд гаргасан гайхалтай дэвшил гэж тэрбээр онцолсон байна. Гэвч нийт вакцинжуулалтын дөрөвний гурав нь дэлхийн ДНБ-ний 60 орчим хувь төвлөрдөг 10 орчим оронд төвлөрч байгаа нь харамсалтай гэж ДЭМБ-ийн тэргүүн мэдэгджээ. Гэтэл нийт 2.5 тэрбум хүн амтай 130 орчим улс орон вакцины эхний тунгаа ч аваагүй байгаа аж.

Тиймээс эрсдэлт бүлэг, эмч, эмнэлгийн ажилтнуудаа вакцинжуулалтад хамруулсан улс орнууд нийт хүн амдаа вакцин хийхээсээ өмнө бусад улс оронтой хуваалцахыг ДЭМБ уриалжээ. Ингэж цөөн хэдэн чинээлэг улсууд вакциныг ихээр худалдан авснаар бусад ядуу буурай орнуудад вирус улам хувиран мутацилагдаж, магадгүй вакцинд ч дарагдахгүй болгох эрсдэлийг бий болгоно гэв. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалтыг дэлхий даяараа жигд хийхгүй бол бид бүгд вирусийн гинжин холбоонд орчихоод байгаа учир түрүүлж хүн амаа вакцинжуулсны үр дүн гарахгүй болохыг ДЭМБ-ийн тэргүүн онцолсон байна.

Дэлхий дахинд одоогийн байдлаар өдөрт дунджаар 4,5 сая хүн вакцин хийлгэж байгаа ба энэ хурдаараа урагшиилбал дэлхийн хүн амын 75 хувийг вакцинжуулахад долоо орчим жил шаардагдах аж. Шинжээчдийн үзэж буйгаар, хүн амын 70-85 хувийг вакцинжуулснаар хэвийн амьдралдаа эргэн орох боломжтой болох юм.

Эх сурвалж: Bloomberg, US NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж