Хятад улс өнгөрсөн оны долдугаар сард Ангараг гариг руу өөрсдийн сансрын хөлгөө хөөргөсөн билээ. "Тянвэнь-1" нэртэй уг хөлөг Ангараг гаригийн гэрэл зургийг анх удаа буулгаснаа дэлхий рүү илгээсэн байна.
Гэрэл зурагт Ангарагийн гадаргууд оршдог тогоонууд, хад хавцлууд хонхор гүдгэрүүд тод дүрслэгдсэн бөгөөд энэхүү зургийг Ангарагаас 2.2 сая километрийн зайнаас авсан гэнэ.
Зураг авсан өдрөөс хойш "Тянвэнь-1" хөлөг гарагт улам ойртож, 1.1 сая километрийн зайд хүрээд байгаа ба уг хөлөг хоёрдугаар сарын 10-ны орчим Ангараг гарагийн тойрог замд орох гэж байгаа юм. Төлөвлөгөө ёсоор бол энэ оны сүүлийн хагаст судалгааны станцаа Ангарагийн гадаргуу дээр буулгахаар зорьж байна.
Нийт таван тонн жинтэй "Тянвэнь-1" хөлөг нь тойрог замын станц, газардагч станц, Ангарагийн гадаргуу дээр судалгаа хийх өөрөө явагч станцаас бүрдэж байгаа юм. "Тянвэнь-1" хөлөг нь Хятад улсын Ангараг гариг руу илгээсэн хоёр дахь хөлөг юм. Эхний хөлгөө 2011 онд илгээж байсан ч бүтэлгүйтсэн билээ.
Эх сурвалж: The Guardian
Холбоотой мэдээ