Хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, хамгийн олон халдвар бүртгэгдэв | News.MN

Хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, хамгийн олон халдвар бүртгэгдэв

COVID-19

Хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, хамгийн олон халдвар бүртгэгдэв

Хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, хамгийн олон халдвар бүртгэгдэв

News агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


ХӨЛ ХОРИО ТОГТООХ ШИЙДВЭР ГАРГАВ

Улсын онцгой комисс хуралдаж, Сар шинийн баярын өмнө хөл хориог тогтоох шийдвэр гаргав. Ингэхдээ хоёрдугаар сарын 11-ээс эхлэн 12 хоног хөл хорио тогтоож, энэ хугацаанаас өмнө орон нутгийн иргэдийг буцаах ажлыг эхлүүлээд байна. Хатуу хөл хорио тогтоосон үед зөвшөөрөгдсөн байгууллагууд ажиллах бөгөөд өрх бүрээс нэг хүнээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулах юм. 420 мянган өрх бүрийн нэг гишүүнээс хөл хорионы хугацаанд шинжилгээ авахаар бэлтгэлээ хангаж буй.

ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ ЭВСЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧЭЭ ЗАХИАЛАВ

Ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн сарын дараа болох гэж байгаатай холбогдуулан намууд хэнийг дэвшүүлэх вэ гэдэг сунгаандаа орсон. Тэгвэл УИХ-д суудалтай МАН8 АН-аас гадна ХҮН, МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй. Тэгвэл ХҮН болон Зөв хүн электорат эвсэл Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахаар “захиалга” авч эхэлж байгаагаа зарлав. ХҮН-ын дарга Т.Доржханд “Төрийн тэргүүний сонгууль дөрвөн сарын дараа буюу зургадугаар сарын 4-нд болно. Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль маш эрт эхэлнэ. Дөрөвдүгээр сарын 15-наас эхлээд 45 хоног үргэлжилнэ. Хуулиараа УИХ-д төлөөлөлтэй нам, эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй. Манай эвсэл энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуульд шинэ жишиг тогтоосон хувилбарыг танилцуулж байна.  “Ерөнхийлөгчөө захиалъя” хөдөлгөөнийг өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж байна” гэсэн мэдэгдэл хийсэн юм.

НЭГ ӨДӨРТ 61 БУЮУ ХАМГИЙН ИХ ХАЛДВАР БҮРТГЭГДЭВ

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр цар тахлыг мэдээллийг хүргэж, халдварын тоо ч өдөр бүр өсч байгаа. Тэгвэл өчигдөр буюу Бямба гаригт халдвар хамгийн их бүртгэгдэв. Тодруулбал, өчигдөр  нийт 20853 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд  61 хүнээс халдвар илэрлээ.  Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал буюу  "Арьс шир" компанийн ажилтнууд, Бэлх орчимд байдаг гутлын цех, банк бус санхүүгийн байгууллага, Амгалан амаржих газруудын ойрын хавьтлууд байсныг ЭМЯ-аас мэдээлсэн.

СЭЛЭНГИЙН БАГШ НАРЫГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ

Нэгдүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн гурван багш нийлж сурагч охидоо хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан байна. Дээрх хэргийн тухай хохирогч охины ээж хэрэг гардаг шөнө цагдаад анх мэдэгдсэн бөгөөд “Тэрбээр охиныг нь үл таних залуучууд зочид буудалд хүчирхийлсэн” гэжээ. Албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад 15 настай охиныг согтуурсан байх үед нь тус аймгийн харьяат 31 настай, эрэгтэй хүчирхийлсэн болох нь тогтоогджээ.  Өөрөөр хэлбэл, үл таних залуучууд биш, сургуулийн багш нар нь хүчирхийлсэн болохыг тогтоон, гурван багшийг прокурорын зөвшөөрлөөр цагдан хорьсон байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд албаныхан "Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр ямар ч мэдээлэл өгөх  боломжгүй" хэмээн хэлсэн юм.

БӨХИЙН ХОЛБОО БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ЗӨВШӨӨРСӨНГҮЙ

Монголын Үндэсний бөхийн холбооныхон сар шинийн барилдаан зохион байгуулахаар олон янзаар үзэв. Нийслэлд үзэгчидгүй, халдвар хамгааллын дэглэмээ сахиж барилдахаар саналаа гаргасан ч Улсын онцгой комисс зөвшөөрөөгүй. Харин үүний дараа хоёрдугаар сарын 11-нд Говь-Алтай аймагт зохион байгуулах хүсэлтийг нийслэлийн Онцгой комисст уламжилсан ч зөвшөөрсөнгүй. Энэ талаар Шадар сайд  “Цар тахлын улмаас сар шинийн баяраар бүх нийтийн хөл хорио тогтооно. Хөл хорионы үеэр нэг хэсэг нь үйл ажиллагаа явуулж, нэг хэсэг нь хоригдож байж таарахгүй, үр дүн гарахгүй. Халдварын эрсдэл үүсгэхгүй байх нь чухал, Бөхийн холбооныхныг ойлгоно гэж бодож байна. Цар тахал буурсны дараа бөхийн барилдаан зохион байгуулах боломжтой” гэсэн тайлбар хийсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ГайхмаарГайхмаар
9
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-02-07 64.119.20.12

ЭМЯ хорио тогтооно гэдэг аргаасаа салж эрс шинэ алхам хийхгүй бол ард түмний амьдрал хэцүүдлээ шүү ЭМ-ийн байгууллагуудын буруугаас засаг огцорсон

Avatar

i 2021-02-07 202.55.188.100

Hol horio tavih gd ireheer, sullah gd ireheer undur too gargadag ni eruul mendiin yamniihanii zan shde. Hudalch, mungu ideh dontoi, chadvargui, Hurelsug shigee hariutslagaas zugtaagaad humuusiig tsagdaad, taivan untaj bh sanaatai chutguruud bson. 8 say tugruguur emchilsen bolj mungu avahiin tuld 7 8 udaa hamarluun hatgaj zaaval uvchin tusuuldag malnuud

Avatar

Khh 2021-02-07 103.57.93.213

Ж энхбаярынх нь зовлогоо байх даа хоорхий бух орход шинжилгээ хийнэ гэж Маш буруу хоронго урсэн ажил ш дээ, жоохон мэдлэгтэй баймаар бнаа

Avatar

зочин 2021-02-07 66.181.161.49

дарга сайд нараа наад нэг хар мөртэй архи хориооч архи нь багсаад ирэх йм бол хүмүүс бөөгнөрч эрсдэл үүвсэхгүй болох байх гэж бодох юм арих ууж бөөгнөрч нэг аяганаас нэгнэгэндээ дамжуулж шүлэсээ дамжуулаад өвчөн тараах эрсдэл их байгаа шүү хүмүүс түүнийгээ мэдэхгүй байгаа шүүдээ

Avatar

Bav 2021-02-07 122.201.31.61

15 tai g bavhad goyo bh daa nuguuh n um uzsen l bsan bh daa haha

Avatar

Зочин 2021-02-07 103.253.41.98

Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-02-07 202.131.225.197

BOHchuudee ta nariin tsolnii naimaa mashin teregnii bai shagnaliig uzeh hun unendee algaa, olnii jishgiig daga esvel gadaadad garch barild

Avatar

Зочин 2021-02-07 66.181.183.47

Монгол улс ирэх 9 сарын нэгнээс наана Улаанбаатараас халдварыг хяналтанд оруулах 6 сарын урт төлөвлөгөө гаргаж ажиллах цаг болсон.Улаанбаатарыг 3 блок хэсэгт хувааж харилцан хатуу хил тогтоож хуваана. Эхнийй ээлжинд налайх, Яармагийн хэсгийг бүх өрх айлыг 2 сарын турш хөл хорьж туулын гүүрээр тусгаарлаж хаах хэрэгтэй. Үүнийг хийж тухайн бүсийг ногоон бүс болго. Түүний дараа Баянгол, сонгинохайрхан, Хан-Уулын зарим хэсгийг 2 сарын турш хөл хорьж халдваргүй бүс болго. Үлдсэн бүсийг мөн адил хийнэ.

Avatar

Зочин 2021-02-07 139.5.219.76

мал шиг ард түмэн хөлөө хориулах дуртай гэсэн мөртөө мал шиг билчих ядахдаа нэрээ ч оноох чадваргүй жишээ…солонгост нийгмийн зай барих дэглэм….0 зогсолт…үхлээ хөлдлөө өвдлөө өлслөө…товчдоо тэнэгүүд

Avatar

Зочин 2021-02-07 202.21.108.39

Худалдааны төвүүд, ААН үүдээс биш эмнэлгүүдээс үүсэлтэй голомтууд л идэвхитэй байгааг хаана хаанаа мэдэж л бгаа байлгүй дээ

Avatar

30хоног хөл хорио тави 2021-02-07 64.119.26.59

3- р сарыг дуустал хөл хориогоо хий.тэгж байж эрүүл саруул монголчууд үлдэх байх өө.12хоногт хумиж зогсооно гэж байхгүй ээ.өмнө ни ингэж амжилт үр дүнд хүрээгүй шүү дээ.бүтэн 30хоног хори ,тэр хоол хүнсний мөнгийн гаргаж өгөөд шийдвэртэй арга хэмжээ ав.тэгээд дараа ни бага ,багаар ажил албын нээж явуул.

Avatar

Би 2021-02-07 64.119.24.7

Тарваган тахал биш, хөл хориогоор зогсоож чадахгүй. Наад зах нь дахиад 3 жил болж байж дарагдаж эхэлнэ, цаашдаа улирлын томуу шиг байнгын халдвар болно гэж гадны эрдэмтэд хэлээюд бна. 2024 он хүртэл хөл хорих юм уу?

Avatar

Zochin 2021-02-07 202.21.108.161

3n jil 0 zogsolt hiihuu tee?

Avatar

Би 2021-02-07 124.158.119.35

Ингээд тухайн өдрийнхөө мэдээг базаад мэдээлж байвал их зүгээр юм бндаа

Avatar

ОД 2021-02-07 78.156.32.233

3 САРЫГ ДУУСТАЛ ХОЛ ХОРИОГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ,

Avatar

иргзн 2021-02-07 202.179.26.190

ЗГ, УОК, НОК Эдийн засаг гэж ярьж Хуоалдсаар байтал өнөө ажиллаж байгаа ААН-н нэгжүүд нь Халдварын Голомт болоод дууслаа, Энэ байдлаарай цаашдаа явах юм бол юун ЭЗ сэргэх эсэргээрээ бүүр Иргэд чинь Хотоороо Халдвар тээгч Хавьтагч болоод дууслаа, Дарга нараа,

Avatar

Зочин 2021-02-07 139.5.216.177

Тэгээд чинийхээр яах юм бэ. Хоосон муйхар шаардлага бүү тавь.Хөл хорио чангалахаар ажилгүй хоолгүй үхлээ хатлаа гэх.Сулруулахаар халдвар тархааж ,бүгд тээгч болох нь гэх.Иймд аль болохоор хүмүүсийг ажиллуулах, халдвар гарсан голомтод хөл хорио тогтоож, хумих арга хэмжээ авах одоогийн энэ дэгээр ажиллаж, вакцинжуулалт түргэн эхлүүлэхээс өөр арга байгаа юм уу ,Эрс хүндэрвэл хориог бүр чангалахаас өөр аргагүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж