Дуучин С.Батсүх Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаана

Хуучирсан мэдээ: 2021.02.07-нд нийтлэгдсэн

Дуучин С.Батсүх Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаана

Дуучин С.Батсүх Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаана

Ард түмэндээ “Завханы” хэмээн овоглогддог дуучин бол Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх. Тэрбээр сар шинийн баярын босгон дээр Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаахаар болжээ. Завхан гол”, “Зөөлөн зөөлөн замбуулин”, “Хань минь”, “Монгол бүсгүйн үзэсгэлэн гоо” зэрэг хийсэн, бүтээсэн дуулсан дуу бүхэн нь “хит” болж, сонсогчдынхоо сонорыг нь мялааж яваа уран бүтээлч билээ.

Тэрбээр анх ажлынхаа гарааг 1983 онд нутгийнхаа Хөгжимт драмын театраас эхэлж байжээ. Тус театрт 10 гаруй жил ажилласан тэрбээр 1993 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулсан байна.

Мөн урлагийн салбараас хөгжмийн зохиолч Б.Магсаржав болон Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Отгонбат нар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдэгээр шагнуулахаар болсон байна.

А.СҮРЭН                   

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж