"Нийслэлд 10 гаруй мянган хүүхэд зурагт, тоггүй амьдарч байна"

Хуучирсан мэдээ: 2021.02.06-нд нийтлэгдсэн

"Нийслэлд 10 гаруй мянган хүүхэд зурагт, тоггүй амьдарч байна"

"Нийслэлд 10 гаруй мянган хүүхэд зурагт, тоггүй амьдарч байна"

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг байсан бүх сургууль өнөөдөр бүгд хоёр ээлжтэй болсон. Гэхдээ ачааллыг дахин багасгах шаардлагатай 12 сургууль бий.  2021 онд нийслэлд 38 цэцэрлэг, 32 сургууль, 10 сургууль, цэцэрлэгийн цогцолборын хөрөнгө оруулалт тусгаж өгсөн. Одоо нийслэлд 30 гаруй мянган хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдвэл сургуулийн өмнөх боловсрол бүрэн хангагдахаар байна.

Сургуулийн тухайд бага сургуулиудыг барьж асуудлыг шийдвэрлэх боломжтой. Сургууль, цэцэрлэг барих гэхээр газрын асуудал хүндэрдэг. Гарах гарц нь гэр хорооллын айлуудтай тохирч газрыг чөлөөлөх ганцхан арга байна. Нийслэлийн хэмжээнд 10 гаруй мянган хүүхэд компьютер, зурагтгүй, тог цахилгаангүй газар амьдарч байна” хэмээн мэдэгджээ. Тэрбээр өчигдөр дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй яамны удирдлагуудын хамтаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарын нийслэлийн удирдлагууд харилцан санал солилцсон юм.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж