Нэмэндэйн Янжмаагийн мэндэлсэний 128 жилийн ойн өдөр | News.MN

Нэмэндэйн Янжмаагийн мэндэлсэний 128 жилийн ойн өдөр

Нэмэндэйн Янжмаагийн мэндэлсэний 128 жилийн ойн өдөр

Нэмэндэйн Янжмаагийн мэндэлсэний 128 жилийн ойн өдөр

Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг 17 жил удирдсан тэрээр төр нийгмийн зүтгэлтэн, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч юм. Н.Янжмаа 1924 онд "Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг" нэртэй Азийн анхдагч эмэгтэйчүүдийн байгууллагыг үндэслэгч юм. Эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургах, ахуйн соёл нэвтрүүлэх асар том ажлыг манлайлжээ. Нийт эмэгтэйчүүдийнхээ гуравны нэгийг бичиг үсэгтэй болгож байсан гавъяа түүнийх. Тэрээр 1930 онд нийслэл Хүрээнд анхны хүүхдийн цэцэрлэг байгуулж байсан юм.

Н.Янжмаа түүний хань их жанжин Д.Сүхбаатарын хувьсгалт үйл хэрэгт гар бие оролцож явсан тууштай эх орончдын нэг юм. Жанжин Д.Сүхбаатар 1893 хоёрдугаар сарын 2-нд, Гэргий Н.Янжмаа нь Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны / Төв аймгийн Баяндэлгэр сум/ ард Нэмэндэй, Сэрээтэр нарын гэрт 1893 оны хоёрдугаар сарын 6-нд төржээ. Туул, Тэрэлж гол, Цант, Хоолт , Их хүрээгээр нутаглан өсөж торнисон байна. Ингээд 1910 онд Д. Сүхбаатартай гэрлэж 1912 оны цагаан сарын битүүнд Галсанлхүндэв хэмээх хүүтэй болжээ. Д. Сүхбаатарыг Хужирбулан дахь Монголын цэргийн пулемёт сумангийн жагсаалын даргаар ажиллаж байсан үед Н. Янжмаа орос цэргийн дарга нарын гэр бүлтэй танилцаж цэргийн хувьцас оёж, тэдний гэр ахуйн ажилд туслах, мал саах зэрэг ажил хийж байжээ.

Н. Янжмаа Хувьсгалын үйл хэрэгт журамт гэргийн хувиар нөхөртөө туслан хөрөнгө, мөнгө шаардагдах үед гэрээ зарж борлуулахыг зөвшөөрч, “толгойн мөнгөн зүүлтээ хүртэл зарж”, хувьсгалчдыг эрж илрүүлэх мөрдлөгө ширүүсэхэд айлын модон пинд хүүтэйгээ хамт нуугдан үлдэх зэргээр хүнд зовлон, бэрхшээлийг давж ханьдаа халамжтай, үр хүүхдээ өсгөн гэр бүлээ хамгаалж байжээ. Тэд нийслэл хүрээнд ирсэнийхээ дараа хань Д. Сүхбаатарын зөвлөсний дагуу Алтанбулагт хамт ажиллаж байсан хэсэг нөхдөө цуглуулж, цэргийн хувцас оёж, засварлаж эхэлсэн бөгөөд 1922 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр тэр нь өргөгтгөгдөн “Цэргийн хэлтсийн бэлтгэн үйлдэх тасаг” болон байгуулагдсан байна. Энэ нь хуучнаар “Цэргийн гар үйлдвэр өнөөгийнхөөр “Бөртэ” ХХК-ний үндэс суурь юм. Н. Янжмаа нь 1921 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлд гишүүнээр элсэж, 1923 онд МАН-ын төв хорооны дэрэгдэх 11-р үүрт намын гишүүнээр тус тус элсчээ.

Н.Янжмаа нь:

  • 1922 онд намын Төв хорооны дэргэд “Эмэгтэйчүүдийн бүлгэм”-ийг анх байгуулж, Намын Төв хорооны эмэгтэйчүүдийн тасгийн дарга, Эмэгтэйчүүдийн Хэлтсийн дарга
  • 1943 оноос Эмэгтэйчүүдийн Хэргийг эрхэлсэн нарийн бичгийн дарга,
  • 1921-1924, 1940-1947 онд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүн, 1941-1947 онд Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар
  • 1947 оноос Эмэгтэйчүүдийн Төв зөвлөлийн даргаар
  • 1948 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргын орлогч
  • 1949 онд улсын Бага хурлын гишүүнээр
  • 1948-1949 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн газрын дэд даргаар,
  • 1950 оноос эхлэн Монголын эмэгтэйчүүдийн хорооны даргаар
  • 1951 оноос БНМАУ-ын Ардын Их Хурлын 1,2,3,4 дэх удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар
  • 1953 онд Ардын Их Хурлын даргаар тус тус сонгогдон ажиллаж,

дэлхийн Бүгд найрамдах улсуудаас хоёр дахь  эмэгтэй Төрийн тэргүүн болон түүхэнд мөнхөрчээ.

Тэрээр  20-р зууны эгэл жирийн эмэгтэйчүүдийг эрдэм мэдлэг, эрх чөлөөтэй иргэн болж төлөвших эхлэлийг тавьсан төр нийгмийн зүтгэлтэн байжээ.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-06 202.9.40.43

Монголын хувьсгалт түүхийг үгүйсгэгч хятадын эрлийзүүд бүр ил тод үгээ хэлж бас доромжилдог болсон байна. Тэд хүчээ авч эхэлж байгаа юм байна. Тэд ярихдаа Монголчууд бол 1921 оны хувьсгалыг хийгээгүй. Учир нь Монголчууд чинь хятад орныхоо бүрэлдэхүүнээс тугаар тогтнож тусдаа гарах дургүй байсан байхгүй юу. Харин Д.Сүхбаатар гэдэг мурийтай тоглоомчин нөхөр хэдэн Оросуудтай нийлээд хувьсгал гэх юмыг хийсэн гэж ярьдаг. Түүнийг нь манай эрлийзүүд хүлээн зөвшөөрч дэмждэг.

Avatar

самдан 2021-02-06 124.158.81.133

Наадах санааг чинь Баавар Батбаяр, Цэнддоо хоёр их сурталчилж хөгжилддөг юм.Сүхбаатар хэдэн согтуу оростой нийлээд Монголд эрх чөлөөг ньцусаа урсган байж олж өгсөн Барон жанжныг урвагч монголчууд барьж өгсөн.Үүнийгээ хувьсгал гэж нэрэлсэн боловч Хятадаас айж гөл тавихдаа Оросууд "монгор танай ба" гэж 1924 онд гэрээнд гарын үсэг зурсан гэх зэргээр хамтран бичсэн нэг номондоо дурджээ

Avatar

Зочин 2021-02-06 202.9.40.43

МАН-д дургүй АН-ын гишүүд бас дэмжигчид гэх нэртэй хүмүүс бол энэ намыг гутаахын тулд манай улсын түүхийг гутаах, хувьсгалд идэвхитэй оролцолж явсан хүмүүсийг гутааж нэр хүндийг нь унагаах ажил хийж байна. Өнөөгийн ийм сайхан байдлыг эдгээр хүмүүс байсан учир өртөөлөн авчирсан юм.энэ нь тэдэнд таалагддагүй бололтой. Монголыэн сайн сайхан бүхнийг гадаадынхантай ялангуяа Хятад барууныхантай нийлж үгүйсгэж гутаах оролдого маш их идэвхижиж байна. Тэд Д.Сүхбаатарыг мөн ч их гүжирдэж ярьсан даа

Avatar

зочин 2021-02-06 103.26.193.27

Ямарч бай одоогийн энэ түүх гуйвалагчидыгтөрүүлж өсгөхөд бие сэтгэлээ зориулсан эмэгтэй.Барагсөнөх шахаад яр тэмбүүндээ баригдаад ертөнцөөс арилах шахаж байсан ард түмнээ аварч өдий зэрэгтэй авч үлдсэн өвөг дээдсээ муулдаг адгийн юмнууд удахгүй үгүй болноо Өчигдөргүй өнөөдөр байдагүй юм..

Avatar

Зочин 2021-02-06 103.26.195.162

Сүхбаатарын талаар сайн мэдэх тухайн үеийн хүмүүстэй уулзан ярилцаж тэмдэглэж авсан зохиолч Цэдэнжавын материалаар 1945 онд Сүхбаатарын тухай дурдгал ярианууд гэдэг ном байдаг гэсэн. Түүнд Чойбалсангийн дуртгалын дараа Н. Янжмаа гуайн ХАМТ АМЬДАРЧ БАЙВ гэдэг яриа нь бий гэсэн. Сүүлийн үеийн гажсан баримтаас арай өөр зүйл тэнд бий гэсэн шүү…. Түүхчид ээ!!!

Avatar

зочин 2021-02-06 139.5.216.203

Нэмэндэйн Янжмаа, Сономын Удвал, Эрдэнэбатын Оюун, сүүлийн үеэс Мөнхөө гэсэн эмэгтэйчүүд бол жинхэнэ төр,
нийгмийн зүтгэлтнүүд байсан. Түүхийг хэн ч баллуурдаж чаддаггүй, бүр хүсээд ч чаддаггүй түүхийн өмнө сөхөрдөг юм даа.

Avatar

иргэн 2021-02-06 202.5.206.6

Чи өнгөрсөн рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чинь чамайг их буугаар буудна гэж үг байдаг гэж байгаа. Энэ сөрөг комент бичигчдийн түүхийг юу гэж бичиж халаах бол доо

Avatar

Зочин 2021-02-06 202.9.40.193

Гоёчилсон түүх байна.Бодит түүх нь бол өөр шүү.

Avatar

Зочин 2021-02-06 59.153.85.68

А худлаа зүгээр сүржин комунист зүгээр казбек тамхи татаж дарс ууж тэг ингэ гэсэн авгай л байсан гэхчивлээ.гавьяа мавяа яамай зүгээр өчнөөн мянган хэлмэгдэж зовсон хүмүүсийн төлөө ганц үг ган хийж чадаагүй шүү дээ.Худалаа түүх бичих ээ боль зүгээр.МАН ын лоозогногчидоо.

Avatar

Зочин 2021-02-06 109.70.100.34

) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Эр нь хагсарч эм нь сувайрч дууслаа 2021-02-06 202.126.90.138

Янжмаа гуай Х.Чойбалсанд хандаж " Эр нь хагсарч эм нь сувайрч дууслаа.Наад цэргийн албаныхаа таван жилийн хугацааг багасга" гэж хэлж байж нэг юм цэргийн алба саяныхныг буюу 1986 он хүртэл 3 жил болгосон гэдэг.

Avatar

Зочин1 2021-02-06 203.91.115.54

Энэ хүн зайлуул ардчиллын буянаар өөрийнхөө овгийг сэргээж дээ. Хувьсгалчид мөн баллана шүү. Сүхбаатарын Янжмаа гээл туудаг байсан шүү дээ. За тэр төрийн төлөө гэрээ зардаг, толгойн боолтоо арилждаг чинь үзэл суртлын ухуулга шүү, хөөе. Сүхбаатар гэдэг чинь бас л сайхан лүд байжээ. Мөрийтэй тоглоно. Хойд улсаас тусламж гуйхаар явахад нь засгаас өгсөн мөнгийг Эрхүүд очсон манай хэд ганцхан өдөр хоорондоо муудалцахдаа хувааж аваад тарсан байгаа юм. Нүдний булай мөн биз? Засгийн мөнгө шүү дээ? Гэтэл

Avatar

Зочин 2021-02-06 203.91.115.54

мань Сүх өөрт ногдсон засгийн мөнгөөр яг л манай Занданшатар шиг мөрийтэй тоглоод үрчихгүй хаачих вэ. Тэгээд дараа нь дахин явах болоход засгийн мөнгөний ацагт унажээ. Ингээд хашир гэрээ зараад, эхнэр хүүхдээ айлын пинд, одоо яг тодорхой хэлэхэд үүдний амбаарт нь хөхөө өвлийн хүйтнээр үлдээгээд явсан байгаа юм. Ийм л юм болсон. Харин Оросууд Сүхийг далд хийж аваад үзэл суртлын туг болгосон. Нэмэрт нь эхнэрийг нь мандуулахаас өөр аргагүй болсон. Ийм л юм. Бид өнөөдөр их ой тэмдэглэнэ, Янжмааг дур

Avatar

Зочин 2021-02-06 203.91.115.54

сана гэж байгаа нь зүгээр л хувьсгалчдын үзэл сурталжуулсан хоосон түүхийн цуурайг хөгжөөхөөөс өөр ямар ч утга учиргүй. Ман засгийн эрхэнд гарсан. Гэлээ гээд худлаа хоосон түүхээр иргэдийнхээ тархийг угааж өнгөрсөн нийгмийн үзэл суртлыг тулгахдаа давуу эрх эдэлнэ гэсэн үг биш шүү. Та нар наад хоосон лоозогнол, хийрхэлээ тэр цагаан ордон дотроо л өргө. Битгий ядарсан иргэдээрээ даажигнаж тохуурх.

Avatar

Цаглабар 2021-02-06 202.9.47.14

2 сарын 15-нд төрсөн гэж намтарт нь байдаг. Өнөөдөр биш.

Avatar

Зочин 2021-02-06 122.201.21.233

Энэ хүн мэдээж хүнд бэрхийг туулж улсдаа байгуулсан гавьяатай учир ойг нь тэмдэглэж байх нь зөв! Дээрээс нь нэмээд 90 оны өвөлийн жаварыг аймшиггүй сөрж чихээ хөлдөөхөөс ч шантралгүйгээр жагсаж Ардчилсан Хувьсгал хийж явсан, бас гэнэт асар их эд баялаг цуглуулж чадсан Батүүл Баатар, Элбэгдорж, Со .гавьяат нарийнхаа гавьяаг мөнхжүүлж наснй тэгш ойг нь тэмдэглэж баймаар бн!!

Avatar

Зочин 2021-02-06 150.129.142.15

1924-1940 оны хоорондох 16 жилд ямар алба хашсан, хаана амьдарч байсан бэ. 1912 онд төрүүлсэн Галсанлхүндэв хүүгийн хувь заяа хэрхсэн юм бол.

Avatar

д 2021-02-06 202.9.46.12

Бичлэг үзээд мөнгө олох боломжтой
линк нь энэ байна
https://ufvideo.xyz/63109044917865/

Avatar

Зочин 2021-02-06 66.181.189.49

ЯНЖМАА ГУАЙ БОЛ МОНГРОД РҮНДЭЛЖ ДУРСАХ ХҮНИЙ Л НЭГ ШҮҮ. ГАЛСАНЛХҮНДЭВ ХҮҮ НЬ НӨГӨӨ СҮХБААТАРЫН ГАЛСАН ГЭЖ САЯХАН БАЙСАН НИСЭХИЙН HEJGY;GG ГАЛСАН ГУАЙ ӨН ҮҮ?

Avatar

Зочин 2021-02-06 202.179.21.246

1940 оны 4 дүгээр сарын 11-нээс 1941 оны 9 дүгээр сарын 5 хүртэл Намын Төв Хорооны Эмэгтэйчүүдийн хэлтсийн эрхлэгч, 1941 оны 9 дүгээр сарын 5-наас 1947 оны 12 дугаар сарын 24 хүртэл МАХН-ын Төв Хорооны эмэгтэйчүүдийн хэргийг эрхлэх нарийн бичгийн дарга, 1947 оны 2 дугаар сарын 11-нээс 1949 оны 7 дугаар сарын 24 хүртэл Монголын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн Төв Зөвлөлийн дарга, 1958 оны 3 дугаар сарын 3-наас 1962 оны 1 дүгээр сарын 1 хүртэл Монголын эмэгтэйчүүдийн хорооны даргаар тус тус ажиллаж ба

Avatar

зочин 2021-02-06 103.26.194.5

Янжмаа гуайн амьдрал тэр үеийн улс төрийг ойлгохгүй тэнэгүүд одоо их болжээЭнэ хүн улс монголыг улс шиг улс тусгаар тогтнолыг баталгаажуулах гэж өнөөгийн тролуудыг өөдтэй амьдарч бичиг үсэгтэй болгох зүтгэснийхээ төлөөсөнд одоо үедээ хараалгах гэж ажиллаж амьдарч яваагүйг ард түмэн мэднээ Залуус минь өнгөрснөөмуулж од болж амьдрах хэрэгүй ирээдүйг харж амьдар өвөг дээдэс чинь ивээж байгаа

Avatar

Зочин 2021-02-06 64.119.21.98

Одоо чинь тархиа ажиллуулахаас залхуурсан, барууны үзлээр тархиа угаалгасан хүмүүс олон болж дээ. Нөгөа ардчилсан барууны улсуудад эмэгтэй хүн сонгох, сонгогдох эрхийг хэзээ олж авсан, америкийн харууд хэзээ автобусны урд хэсэгт суух эрх олж авсан зэргийг уншиж, өөрийн түүхтэйгээ харьцуулах чадвартайхүн ч байхгүй болжээ.

Avatar

ТЭНГЭР БӨӨ 2021-02-06 202.137.144.8

ДОНДОГДУЛАМ ПАГАМДУЛАМ ЯНЖМАА ГЭЭД АЛДАР СУУТАЙ ХҮНИЙ АВГАЙГ МАГТАН ДУУЛАХД БҮХ НАСАА ЗОРИУЛСАН ЭРДЭМТЭДТЭЙ НОМ КИНО ГАРГАДАГ ГМЭДРЭЛ МУУ УЛС ГЭЖ ХАА БАЙНА ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ ЯМАР ГАВЬЯА БАЙГУУЛААГҮЙ ЯДАЖ ХӨДӨӨНИЙ АВГАЙ НАР ШИГ УЛСДАА 10-Д ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ Ч ӨГӨӨГҮЙ УЛСЫН ХӨРӨНГӨ ИДЭЖ ҮРСЭН ХҮМҮҮС БАЙСАН ЭЛИЙРЛЭЭ БОЛИОСОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж