Өмнөд Солонгосын Засгийн газар 2030 он гэхэд дэлхийн хамгийн том салхин цахилгаан станцтай болохын тулд 48.5 их наяд вон буюу 43.2 тэрбум ам.доллартай тэнцэхүйц мөнгө төлөвлөснөө зарлажээ. Энэ нь цар тахлын дараах хямралаас байгальд ээлтэй аргаар гарах төлөвлөгөөний нэг хэсэг гэнэ.
Хамгийн том салхин цахилгаан станц барих уг төсөл нь Ерөнхийлөгч Мүн Жэ Иний улсаа байгальд ээлтэй, “ногоон” болгох төлөвлөгөөний нэг хэсэг юм. Төлөвлөгөө ном ёсоороо хэрэгживэл Өмнөд Солонгос улс 2050 он гэхэд хүлэмжийн хийгүй орон болох аж.
Мүн Жэ Ин сүүлд баруун өмнөд эргийн Синан тосгонд очиж, нийт 8.2 гв дээд хүчин чадалтай цахилгаан станцын шав тавих ёслолд оролцжээ.
Тэрбээр ёслол дээр “Бид энэ төслийн ачаар байгальд ээлтэй аргаар эрчим хүчээ хангаж, цаашид хүлэмжийн хий ялгаруулалгүйгээр хөгжиж боломжтой болно” хэмээн хэлсэн байна. Ёслолд түүнээс гадна "Korea Electric Power Corp", "SK E&S", "Hanwha Engineering & Construction Corp", "Doosan Heavy Industries & Construction Co." "CS Wind Corp" болон "Samkang M&T Co. Mtjuoomta" зэрэг компаниудын төлөөллүүд оролцжээ.
Төслийн гол санхүү буюу 47.6 их наяд воныг тус компаниуд гаргах бол Засгийн газраас 0.9 их наяд воноор дэмжинэ хэмээн Хөх ордон мэдэгджээ.
Албан ёсны мэдэгдэлд дурьдсанаар цахилгаан станц нийт 5600 ажлын байр бий болгож, 2030 он гэхэд улсын нийт салхинаас гарган авдаг эрчим хүчийг 1.67 гв байснаас 16.5 гв болгох зорилгыг биелүүлэх юм.
8.2 гв хүчин чадалтай шинэ цахилгаан станц нь цөмийн зургаан реактортой тэнцэх бөгөөд байгальд 71 сая нарс мод тарьсантай ижил сайн нөлөөтэй хэмээн мэргэжилтнүүд мэдээлж байгаа юм.
Харьцуулж үзвэл одоо үйл ажиллагаа явуулж буй хамгийн том салхин цахилгаан станц Их Британид байрладаг бөгөөд 1.12 гв хүчин чадалтай аж.
Эх сурвалж: REUTERS
зочин 2021-02-06 192.82.78.216
Монголд хамгийн элбэг юм салхи л байна, тийиээс улсынхаа бух хэрэгцээг хангах станц барих хэрэгтэй юм даа, даанч харамсалтай…
Зочин 2021-02-06 185.220.102.244
)) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-06 66.181.185.87
ер нь монголд атомынх биш нар салхи усан цахилгаан станц барих асар их нөөц бий
агуу сэтгэж байна 2021-02-06 66.181.185.87
үнэнгээсээ атаархлаа
Зочин 2021-02-06 202.126.88.161
ЯААНАА ЦАХИЛГААН СТАНЦТАЙ БОЛОХЫМСААН
Зочин 2021-02-06 64.119.21.98
ГВт гэж бич л дээ. гВ гэдэг чинь сонин байна
зочин 2021-02-06 202.21.100.210
Дарга нар мөнгө унагах аргаа олохгүй байна шүү дээ . Та нар хүлээж байлдаа
/*-*/ 2021-02-06 49.0.142.40
Тэгэхэд манайх 5-р цахилгаан станц гэсэн юм яриад 20 жил хэвтээд л байдаг хэвтээд л байдаг
Зочтн 2021-02-06 64.119.21.98
5-р станцбольсон шүү дээ. Шаардсан цавчаагий нь өгөх компани олдохгүй болоод одоо больсон.