Баянмонгол хорооллын 402-р байранд хөл хорив

Хуучирсан мэдээ: 2021.02.06-нд нийтлэгдсэн

Баянмонгол хорооллын 402-р байранд хөл хорив

Баянмонгол хорооллын 402-р байранд хөл хорив
Нийслэлийн Баянзүрх дүүргийн  26-р хорооны Баянмонгол хорооллын 402-р байрны нэгдүгээр  орцноос сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул хөл хорио тогтоож, хамгаалалтад авчээ. Дүүргийн  Онцгой комиссоос шинжилгээний баг гаргаж тухайн орцны иргэдийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. 
Сүүлийн өдрүүдэд тус дүүргийн 5, 9, 10, 13, 17, 16, 21, 26, 27 хороодод халдвар шинээр бүртгэгдээд байгаа юм. Дашрамд дурдахад, өнөөдөр /2021.02.06/ БЗД-ийн 8-р хорооны "Х apartment" байранд тогтоогоод байсан хамгаалалтыг буулгасан билээ.
Үүнээс гадна  тус дүүргийн  13 дугаар хорооны "Амгалан" амаржих газарт халдварын долоон тохиолдол батлагдсан. Тиймээс батлагдсан тохиолдолтой ойрын хавьтал болоогүй 93 ээжийг эмнэлгээс гарган гэрт нь шилжүүлсэн байна.  Хавьтал болоогүй ч эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай хүмүүсийг өөр эмнэлэг рүү шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.  Мөн хавьтал хамааралтай 90 хүмүүсийг тухайн эмнэлгийн өөр тасагт тусгаарлажээ. Үүнээс жирэмсэн 16, төрсөн 67 эх бий.
Э.БУРАМ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж