Роналдо 36 насны төрсөн өдрөө Италид тэмдэглэв | News.MN

Роналдо 36 насны төрсөн өдрөө Италид тэмдэглэв

Роналдо 36 насны төрсөн өдрөө Италид тэмдэглэв

Роналдо 36 насны төрсөн өдрөө Италид тэмдэглэв
Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналдо өчигдөр (2021.2.5) 36 нас хүрчээ. Тэрбээр төрсөн өдрөө Дубай эсвэл Абу Даби зэрэг халуун орнуудад тэмдэглэдэг уламжлалтай боловч энэ жил цар тахлаас болж Италийн Туринд тэмдэглэн өнгөрүүлжээ. Тэрбээр найз бүсгүй Жеоржина Родригуэзтэй хамт цасны мотоциклоор гулгаж, төрсөн өдрөө тэмдэглэн өнгөрүүлсэн аж.

Италийн хөлбөмбөгийн клубээс Роналдод гэрээгээ хоёр жилээр сунгах санал тавьснаар тэрбээр илүү удаан хугацаагаар тус улсад оршин суух бололтой.

Өмнө нь нэгдүгээр сарын сүүлээр Кристиано Роналдо Италид найз бүсгүйнхээ 27 насны төрсөн өдрийг тэмдэглэхийн тулд хөл хорионы дэглэмийг зөрчсөн хэргээр шалгагдаж байгааг мэдээлсэн. Тэрбээр Италийн баруун хойд хэсгийн Пьемонтоос хил залгаа Валле-д’Аоста нутагт зорчиж, “Covid-19” цар тахлын халдвар тархахаас сэргийлэх хөл хорионы дэглэмийг зөрчсөн хэрэгт буруутгагдсан юм.

ЭХ СУРВАЛЖ: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-06 59.153.85.68

Энэ чинь 2 хүүхэдтэй авгайтай биш билүү юу билээ?

Avatar

хуульч 2021-02-06 88.125.80.192

ийм хүнд италийн хууль үйлчлэхгүй байх нь зөв

Avatar

Зочин 2021-02-06 109.70.100.34

!!!!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-02-06 202.179.25.179

Даварсан залуу нэг байнаа, ямар ч хууль дурмэнд захирагддаггуй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж