Роналдо 36 насны төрсөн өдрөө Италид тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2021.02.06-нд нийтлэгдсэн

Роналдо 36 насны төрсөн өдрөө Италид тэмдэглэв

Роналдо 36 насны төрсөн өдрөө Италид тэмдэглэв
Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналдо өчигдөр (2021.2.5) 36 нас хүрчээ. Тэрбээр төрсөн өдрөө Дубай эсвэл Абу Даби зэрэг халуун орнуудад тэмдэглэдэг уламжлалтай боловч энэ жил цар тахлаас болж Италийн Туринд тэмдэглэн өнгөрүүлжээ. Тэрбээр найз бүсгүй Жеоржина Родригуэзтэй хамт цасны мотоциклоор гулгаж, төрсөн өдрөө тэмдэглэн өнгөрүүлсэн аж.

Италийн хөлбөмбөгийн клубээс Роналдод гэрээгээ хоёр жилээр сунгах санал тавьснаар тэрбээр илүү удаан хугацаагаар тус улсад оршин суух бололтой.

Өмнө нь нэгдүгээр сарын сүүлээр Кристиано Роналдо Италид найз бүсгүйнхээ 27 насны төрсөн өдрийг тэмдэглэхийн тулд хөл хорионы дэглэмийг зөрчсөн хэргээр шалгагдаж байгааг мэдээлсэн. Тэрбээр Италийн баруун хойд хэсгийн Пьемонтоос хил залгаа Валле-д’Аоста нутагт зорчиж, “Covid-19” цар тахлын халдвар тархахаас сэргийлэх хөл хорионы дэглэмийг зөрчсөн хэрэгт буруутгагдсан юм.

ЭХ СУРВАЛЖ: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж