МҮЭХ: НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлж байгааг эсэргүүцнэ | News.MN

МҮЭХ: НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлж байгааг эсэргүүцнэ

МҮЭХ: НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлж байгааг эсэргүүцнэ

МҮЭХ: НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлж байгааг эсэргүүцнэ

Энэ 2021 оноос нийгмийн даатгалын шимтгэлийг /НДШ/  хоёр хувиар нэмж, 26 хувь болгож байгаа. Цар тахалтай, нийгэм, эдийн засаг ороо бусгаа байгаа энэ үед шимтгэлийн хэмжээг нэмж байгаа нь иргэдийг багагүй бухимдуулаад байна.

Тэгвэл Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 3-ны өдөр НДШ-ийг  хоёр хувиар нэмэгдүүлж байгааг эсэргүүцэж УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд тус тус мэдэгдэл хүргүүлжээ.

Тус мэдэгдэлд дурдсанаар “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аливаа татвар, шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байхаар тусгасан боловч цар тахлын дэгдэлт үүссэн, иргэдийн цалин орлого нэмэгдээгүй энэ цаг үед НДШ-ийг нэмэгдүүлж байгаа нь иргэд болон ажил олгогдчын нуруунд хүнд ачаа болж байгааг сануулж дээрх шийдвэрээ эргэн харж засч залруулахыг хүсч байна" гэжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-06 192.82.66.72

цэвэр луйвар, НДШ цөлмөсөн хулгайчуудтайгаа тэмцэх нь төрийн хууль ёсны үүрэг иргэдийг дарамтлах бол биш, тэр ундармаа эрдэнэ нартайгаа тэмц

Avatar

Зочин 2021-02-06 202.9.46.210

ЭНЭ МАНГАРУУД АРД ТҮМНИЙХЭЭ МАНГАРЫГ ДАЛИМДУУЛЖ БҮҮР ЦАЙРЧ БНАА.

Avatar

Иргэн 2021-02-06 139.5.219.115

Тэтгэвэрийн нэрийн данс гэж сар бүр таны тэтгэвэрийн нийт төлбөр , хүү нь гээд мэсэж ирдэг байсан одоо бүр улаан цайм луйварддаг болж дээ, Хүү нь жилийн 3 хувь байсан.

Avatar

Иргэн 2021-02-06 103.26.193.117

Энэ У ИХ гишүүдийг бүгдийг нь буудах юмсан. Ард түмэн гээд хуцаад байдаг амьдрал дээрээ шулаад улам ядууруулсан байдаг . Татвар чинь хүн амын орлогын 10. НДШ ОДОО 32%, байгууллана төлөхтэй хамт НӨАТ 10%. Нийтдээ цалингийн 50% болж байна. Энэ чинь шударга ариун явдал уу ?

Avatar

Зочин 2021-02-06 66.181.179.104

хууль нь хэлэлцэгдэж, батлагдаж байхад эсэргүүцэхгүй яасан юм бэ. араас эь худлаа нэр олох гэж бгаа үйлдэл гэж харагдаад бна. чаддаг юм бол хүчингүй болгоорой.

Avatar

Зочин 2021-02-06 64.119.21.88

Үйлдвэрчний байгууллага үүнээс өмнө олон жил нийгмийн даатгалын үлэмж их хөрөнгийг арилжааны банканд маш бага хүүтэй хадгалуулж хувьдаа ашиг олсон албаныхаа дарга нартай хариуцлага тооцуулах шаардлага яагаад гаргахгүй байна вэ? Энэ бол одооны та нарт нэр төрийн хэрэг.

Avatar

Зочин 2021-02-06 192.82.76.75

Шөнөдөө үхэж хононоо

Avatar

Буд 2021-02-06 66.181.178.225

Ард тумэн туйлдаж ундсэн цалинтай торийн алба хаагч нар л гайгуй бна тэтгэвэрт гараагуй хумуус яах вэ бодоож сая тог огох хэрэгтэй шуу дээ

Avatar

зочин 2021-02-06 49.179.30.146

Тэмц дээ. Ядуу иргэнээ улам л ядууруулаад байх юм Монгол Засаг. Ичиж үхээсэй!

Avatar

Жавхлан 2021-02-06 202.9.47.14

НДШ-ийг бусад улсуудын жишгээр нэгмөсөн 30 хувь болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-02-06 103.26.194.193

Өнгөрсөн хугацаанд хөнгөлснийгөө нөхөөд авчихаж байгаа юмдагуудаа.Цахилгаан дулаанаа бас үнээ нэмж нөхөөд авчих юм биш биз.

Avatar

зочин 2021-02-06 202.9.40.165

Харин тийм Зөвшүү Арай л аймаар нийт 26 хувь гэдэг чинь юу гэсэн үг вэ . Бас тэтгэвэр тооцох жилийг 5 болгомоор байна

Avatar

Зочин 2021-02-06 59.153.113.204

МҮЭ гэж байдаг билүү? Аль эртнээс ажилчин ангийнхаа эрх ашгийг хамгаалж, төр барьж байгаа нөхдүүдэд хангалттай шаардлага тавьж байсан бол ажилчин ангийн амьдрал арай дээгүүр байх байлаа.

Avatar

иргэн 2021-02-06 202.179.25.75

ЧАДАХГҮЙ ШДЭЭ. ХЭЗЭЭ ЧАДДАГ БАЙСАН ЮМ.

Avatar

Зочин 2021-02-06 66.181.191.100

7 жилийг 5 болго цус чинь тэнгэрээд олгойдморууд

Avatar

Зочин 2021-02-06 202.9.40.168

Нөгөө тавчиг өмсөөд талбай дээр алиалаад бас нөхөр мөн АН нөхдүүд ийм юм дээр дугардаггүй юм уу. Зүгээр мөнгөөр захиалгаар сиймхийгээр нэр төр авах гэсэн шоучин гарууд байгаа нь илэрхий

Avatar

Зочин 2021-02-06 202.9.47.1

чи өөрийгөө хар.

Avatar

Зочин 2021-02-06 49.0.135.130

Аль дээр л хууль нь батлагдаад явж байна ш дээ. Өнөөг хүртэл юугаа хийж байсийм. Яасан? Гэнэт сэрсийм үү?

Avatar

Худ гарууд 2021-02-06 66.181.188.101

Эрт дуугар л даа, худлаа баахан зурагтаар ярьсан юмнууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж