МҮЭХ: НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлж байгааг эсэргүүцнэ

Хуучирсан мэдээ: 2021.02.06-нд нийтлэгдсэн

МҮЭХ: НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлж байгааг эсэргүүцнэ

МҮЭХ: НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлж байгааг эсэргүүцнэ

Энэ 2021 оноос нийгмийн даатгалын шимтгэлийг /НДШ/  хоёр хувиар нэмж, 26 хувь болгож байгаа. Цар тахалтай, нийгэм, эдийн засаг ороо бусгаа байгаа энэ үед шимтгэлийн хэмжээг нэмж байгаа нь иргэдийг багагүй бухимдуулаад байна.

Тэгвэл Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 3-ны өдөр НДШ-ийг  хоёр хувиар нэмэгдүүлж байгааг эсэргүүцэж УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд тус тус мэдэгдэл хүргүүлжээ.

Тус мэдэгдэлд дурдсанаар “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аливаа татвар, шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байхаар тусгасан боловч цар тахлын дэгдэлт үүссэн, иргэдийн цалин орлого нэмэгдээгүй энэ цаг үед НДШ-ийг нэмэгдүүлж байгаа нь иргэд болон ажил олгогдчын нуруунд хүнд ачаа болж байгааг сануулж дээрх шийдвэрээ эргэн харж засч залруулахыг хүсч байна" гэжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж