Ирланд улсад халдлагад өртсөн монгол эмэгтэй нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.02.06-нд нийтлэгдсэн

Ирланд улсад халдлагад өртсөн монгол эмэгтэй нас баржээ

Ирланд улсад халдлагад өртсөн монгол эмэгтэй нас баржээ

Ирланд улсад амьдардаг монгол эмэгтэй нэгдүгээр сарын 20-ны өдөр Дублин хотын төв  гудамжинд ажлаа тараад харьж явахдаа дээрэмдүүлж хүзүүндээ хутгалуулсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр эмнэлэгт эмчлүүлж байсан ч харамсалтай нь шархаа даалгүй нас баржээ. 

Монгол Улсаас Ирланд улсад суугаа элчин сайд Н.Тулга өчигдөр /2021.02.05/ эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрбээр "Ирландын Дублин хотноо гэр бүлийн хамт амьдарч байсан Монгол Улсын иргэн Ц.Уранцэцэг 2021 оны  хоёрдугаар сарын 3-ны өдөр гэмт халдлагын улмаас амь насаа алдаж нөхөж баршгүй хүнд гарз тохиолдсонд талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, ураг төрөл болон найз нөхөд, Ирланд дахь монголчуудад гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
282
ХарамсалтайХарамсалтай
26
БурууБуруу
10
ГайхмаарГайхмаар
9
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж