Навальный: Путины утсан хүүхэлдэйнүүд тамд шатаг

Хуучирсан мэдээ: 2021.02.06-нд нийтлэгдсэн

Навальный: Путины утсан хүүхэлдэйнүүд тамд шатаг

Навальный: Путины утсан хүүхэлдэйнүүд тамд шатаг

Алексей Навальныйг суллахын төлөөх хууль бус жагсаалд оролцсон хэмээн Швед, Герман, Польшийн зарим дипломат ажилтнуудыг ОХУ-аас хөөн гаргасныг Европын холбооны удирдлагууд  шүүмжилжээ.

Түүнээс гадна өчигдөр/2021.2.5/ Навальныйг хүн гүтгэсэн гэх хэрэгт буруутган шүүхэд дахин дуудсан байна. Тухайлбал, өнгөрсөн жил сурталчилгааны бичлэгт оролцсон II дайны ахмад дайчинг гүтгэн доромжилсон хэмээн Навальныйг буруутгажээ. Тэрхүү бичлэг нь ОХУ-ын Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэн сурталчилгаа байсан аж. Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталснаар Путин хэрвээ хүсвэл 2024 оноос хойш дахин хоёр ч удаа Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой болсон юм.

Харин Навальный энэ бичлэгт оролцсон хүмүүсийг “Авлигачдын гар хөл”, “Ухамсар дорой урвагчид” хэмээн тодорхойлжээ. Түүнчлэн өчигдөр/2021.2.5/ болсон шүүх хуралдааны үеэр Навальный ахмад дайчны хамаатан садан болон прокурорыг "Миний эсрэг утсан хүүхэлдэй болсон та нар тамд шатаг” хэмээн хараажээ.

Энэ долоо хоногийн эхээр Алексей Навальныйг тэнсэн харгалзах ялын нөхцлийг зөрчсөн хэргээр шоронд хорих шийдвэр гарсан билээ. Харин барууны орнууд Навальныйгийн эсрэг шүүхийн тогтоолыг хатуу шүүмжилж, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахаар ярилцаж эхэлжээ.

Европын холбооны дипломатч Хосеп Боррелл өчигдөр/2021.2.5/ хэд хэдэн чухал асуудлуудын талаар ярилцахаар Москвад айлчилсан гэнэ. Тэрбээр “Миний айлчлал Алексей Навальныйн баривчилгаа, ард иргэдийн тэмцэл, мөн тэдгээртэй холбоотой мянга мянган баривчилгаатай давхацлаа. Тийм ч учраас би  Навальныйг суллаж, түүнийг хордуулсан тухай хэргийг дахин шударгаар мөрдөн байцаахыг Лавровоос хүссэн” хэмээн ярьжээ.

Харин ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров дээрх хүсэлтэд эрс шийдэмгий хариу өгсөн аж. Тэрбээр “Бид өдгөө ЕХ-ны ямар ч хууль ёсны шалтгаангүйгээр тавьдаг, утгагүй хоригуудад дасан зохицоод сурчихсан. Тэртэй тэргүй бид ЕХ-г найдваргүй түнш хэмээн хүлээн зөвшөөрч, түүндээ зохицуулан амьдарч байгаа” хэмээн ярьсан аж.

Гүтгэн доромжилсон гэмт хэрэгт хуулиар хоёр жил хүртэл хорих ял оноодог аж. Харин Навальныйн өмгөөлөгч хууль өөрчлөгдөн батлагдахаас өмнөх үйл явдал тул ял оноох нь буруу хэмээн мэтгэлцэж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж