Монгол Улсын Засгийн газар Даваа гаригт /2021.01.08/ ээлжит бусаар хуралдахаар болжээ. Тус хуралдаанаар Цар тахлыг даван туулах эрүүл мэнд, эдийн засгийн цогц төлөвлөгөөг батална гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Тэрбээр "Ерөнхий сайдын чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг цар тахлыг даван туулах эрүүл мэнд, эдийн засгийн цогц төлөвлөгөөг Ерөнхий сайд дээр ярьж байна. Даваа гаригт ээлжит бусаар Засгийн газар хуралдаж батална" гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ