Африк эмэгтэй Дэлхийн худалдааны байгууллагыг даргална

Хуучирсан мэдээ: 2021.02.06-нд нийтлэгдсэн

Африк эмэгтэй Дэлхийн худалдааны байгууллагыг даргална

Африк эмэгтэй Дэлхийн худалдааны байгууллагыг даргална

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын дараагийн даргын талаар эргэлзээ, таамгийг эцэслэж, Нигерийн сангийн сайд асан Нгози Оконжог “хүчтэй дэмжиж” байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр дэлхийн худалдааны байгууллагын дарга болох магадлал хамгийн ихтэй хүмүүсийн тэргүүн эгнээнд жагсаж байсан. Гэвч өнгөрсөн аравдугаар сард Дональд Трамп тус албан тушаалд БНСУ-ын Ё Мён Хи гэх эмэгтэйг суулгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ. Гэтэл Ё Мён Хи ДХБ-ын даргын албан тушаалд өрсөлдөгчдөөс нэрээ татсан юм.

Харин өдгөө Байдены дэмжиж байгаагаар Оконжо тус суудалд суувал тэрбээр ДХБ-ын хамгийн анхны эмэгтэй, хамгийн анхны африк дарга болох юм. Доктор Оконжо өчигдөр/2021.2.5/ цахим хуудсандаа өрсөлдөгчөө магтан сайшааж, “Цаашид түүнтэй хамтран хийх ажил олон бий” хэмээн бичжээ.

ДХБ-ын нэр дэвшүүлэх хороо өнгөрсөн аравдугаар сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буй Роберто Азеводо даргын оронд доктор Оконжог сонгох талаар 164 гишүүнээсээ санал хураасан гэнэ. хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр саналыг нэгээс бусад бүх хүн зөвшөөрсөн аж.

Ерөнхийлөгч асан Пональд Трамп суудлаасаа буухын өмнө ДХБ-ыг хэтэрхий нэг талыг барьсан, Хятадад ээлтэй, “аймшигтай” байгууллага хэмээн тодорхойлж, дээрх байдлыг үгүй хийхийн тулд даргаар нь БНСУ-ын худалдааны сайд Ё Мён Хиг сонгох санал дэвшүүлж байсан юм.

Харин хатагтай Ё өчигдөр/2021.2.5/ нэрээ татах талаар АНУ-ын талтай нарийн зөвлөлдөж байж гаргаснаа илэрхийлжээ. Тэрбээр “Өмнөд Солонгос ДХБ-ын дараагийн даргыг сонгох ажилд идэвхтэй хувь нэмэр оруулж, сонгогдсон хойно нь нягт холбоотой хамтран ажиллаж, шинэчлэлд гар бие оролцох болно” хэмээн мэдэгдсэн байна.

Мөн Цагаан ордны зүгээс Ё Мён Хигийн ДХБ-ын даргын суудалд хүчтэй өрсөлдөгч байсныг магтаж, БНСУ-ын худалдааны анхны эмэгтэй сайд болж, үүргээ нэр төртэй биелүүлж байгаад баяр хүргэсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж