Нийтийн дууны од Жавхлан дуулахаас гадна шүлэг найраг оролдож, бас ч үгүй тэр талын авъяастай нэгэн гэдгээ харуулах болсон. Харин дуучин, шүлэгч тэрбээр тун удахгүй өөрийн намтрыг нэгд нэгэнгүй өгүүлсэн ном гаргахаар болсон гэнэ. Ойрдоо таг чиг байгаа нь ч номон дээрээ өдөр, шөнөгүй ажиллаад завгүй байгаатай нь холбоотой бололтой. Тэр ном нь дуучин залуугийн хувийн амьдралын “нэвтэрхий толь” байх аж. Үрийнхээ ээж, анхны эхнэрээсээ яагаад салж, өрх тусгаарлах болсон, хоршин дуулж нэгэн үе нэр холбогдож байсан дуучин Баясгалантай ямар харилцаатай байсан, яагаад тэдний харилцаа өөрчлөгдсөн зэрэг хүмүүсийн сониучирхдаг олон зүйлсийн талаар Жавхлан юуг ч нуулгүйгээр бичэх гэнэ. Юутай ч Монголд олны танил, урлагийн хүний намтрын анхны номыг Жавхлан гаргах нь.
Ж.Нил