С.Амарсайхан: Шинжилгээний хариуг өдөрт нь гарга

Хуучирсан мэдээ: 2021.02.06-нд нийтлэгдсэн

С.Амарсайхан: Шинжилгээний хариуг өдөрт нь гарга

С.Амарсайхан: Шинжилгээний хариуг өдөрт нь гарга
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр (2021.2.5) Баянзүрх дүүргийн 133, 142 дугаар сургуулийн байранд ковидын шинжилгээ авч буй цэгүүдийн ажлын явцыг шалгав.
Бүх нийтийн хөл хориог хязгаарлах хугацаанд цар тархалтын голомтыг хумих нэгдсэн арга хэмжээг эхлүүлэхэд Covid-19-ийн шинжилгээ авах цэгүүдийн бэлэн байдал, ажилтан албан хаагчдын ажлын уялдаа холбоо, сорьц авах багаж хэрэгслийн нөөц, ариутгал халдваргүйжүүлэлт зэргийг газар дээр нь шалгаж, эмнэлгийн ажилчдад тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.
“Иргэдэд шинжилгээ өгөх цагийг цахимаар олгож эхэлснээр олон хүний бөөгнөрөл үүсэхгүй байх давуу талтай боловч цагтаа ирэхгүй иргэдээс хамаарч нийт сорьц өгөх иргэдийн тоо буурсан. Энэ нь шинжилгээнд яаралтай хамрагдах хүсэлтэй иргэдийг хүлээн авах боломжгүй нөхцлийг үүсгэж байгаа” гэдгийг шинжилгээ авч буй эмч ажилчдын зүгээс хэлж байв.
Шинжилгээ авах цэгүүдийн үйл ажиллагааг Шадар сайд газар дээр очиж нь шалгаж дуусаад, Эрүүл мэндийн сайдтай уулзаж анхан шатны нэгжид тулгамдаж буй зарим асуудлыг яаралтай шийдвэрлэх чиглэлийг өглөө.
Covid-19-ийн шинжилгээ авах цэгүүдийг нарийн зохион байгуулалтад оруулах нарийн төлөвлөгөөг боловсруулж танилцуулахыг Эрүүл мэндийн сайдад чиглэл болгов. Түүнчлэн иргэдээс сорьц авах цагийн хуваарийг уртасгах, шинжилгээний хариуг иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр өдөрт нь гаргах, ажилтан албан хаагчдын халдвар хамгааллын нөхцлийг сайжруулах ажлыг эрчимжүүлэхийг Шадар сайд С.Амарсайхан үүрэг болгов.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж