МҮОНРТ-ийн ерөнхий захиралд хэн, хэн нэрээ дэвшүүлэв?

Хуучирсан мэдээ: 2021.02.06-нд нийтлэгдсэн

МҮОНРТ-ийн ерөнхий захиралд хэн, хэн нэрээ дэвшүүлэв?

МҮОНРТ-ийн ерөнхий захиралд хэн, хэн нэрээ дэвшүүлэв?

Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн  (МҮОНРТ)  Үндэсний зөвлөл Ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг чөлөөлөн, Г.Гэрэлийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэрийг гаргасан.  Н.Дэмбэрэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ярилцлага хийх үеэрээ тус телевизийн уран бүтээлчдийг хөөж гарган, "Херо" энтертайнментын уран бүтээлчдийг 600 студи рүү нэвтрүүлэн, ярилцлагын бичлэгийг хийлгэсэн, хууль бусаар томилогдсон, мөрийн хөтөлбөрөө уран бүтээлчдэд танилцуулаагүй гэсэн асуудлыг МҮОНРТ-ийн уран бүтээлчид тавьж, эсэргүүцлээ илэрхийлсэн удаатай.

Тэгвэл МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс зарласан  МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэхээр хүсэлт гаргагчдын материалыг 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн 18 цагаар тасалбар болгон хүлээн авч дуусчээ.  Сонгон шалгаруулалтад оролцохоор доорх нэр бүхий 15 хүн зарласан хугацаанд материалаа ирүүлсэн байна. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс байгуулсан  МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтын бэлтгэл хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс нэр бүхий 15 хүнийг МҮОНРТ-ийн ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчээр бүртгэж, жагсаалтыг гаргажээ. 

Үүнд:

1.    Ө.Цэвэлсүрэн

2.    Б.Ууганбаяр

3.    Т.Бат-Оргил

4.    Р.Гандиймаа

5.    Э.Дагиймаа

6.    М.Амарбаяр

7.    Н.Болормаа

8.    Т.Батзориг

9.    Б.Цондовдорж

10.   А.Бүрэнбаатар

11.   Ш.Отгон-Өлзий

12.   Г.Гэрэл

13.   Б.Эрдэнэбаатар

14.   Б.Цэдэн

15.   Г.Баярхүү

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж