"Өв соёл, уламжлалаасаа холдож, буурай үндэстэн болж байна"

Хуучирсан мэдээ: 2021.02.06-нд нийтлэгдсэн

"Өв соёл, уламжлалаасаа холдож, буурай үндэстэн болж байна"

"Өв соёл, уламжлалаасаа холдож, буурай үндэстэн болж байна"

Монголын үндэсний бөхийн холбооноос уламжлалт сар шинийн барилдааныг халдваргүй бүс нутагт тэр дундаа Говь-Алтай аймагт зохион байгуулах хүсэлтээ УОК-т хүргүүлсэн ч татгалзсан хариу авсан билээ. Ийнхүү хоёр жил дараалан цар тахлын улмаас сар шинийн битүүний өдрийн хүчит барилдаан зохион байгуулагдахгүй болов. Өчигдөр/2021.02.06/ Монголын үндэсний бөхийн холбооноос үүнтэй холбогдуулан дараах мэдээллийг гаргав.

МЭДЭГДЭЛД:

Сар шинийн барилдаан цар тахлын улмаас Улаанбаатар хот болон орон нутагт зохион байгуулагдах боломжгүй боллоо. Даяаршлын өнөө үед Монголчууд бусдаас ялгагдах өв соёл, уламжлалаа хадгалж, хойч үедээ өвлүүлж байх нь бид бүгдийн үүрэг бөгөөд энэхүү өв соёл, уламжлалаасаа аажмаар холдож, бүх талаараа дэлхийн хамгийн хоцрогдсон, дорой буурай үндэстний хэв шинжийг улам бүрдүүлсээр байгаа нь харамсалтай.

Төрт ёсны уламжлалт Сар шинийн барилдааныг зохион байгуулахыг дэмжиж ажилласан Нийслэлийн Онцгой Комисс, “Аеро Монголиа” ХХК, “Хүннү айр” ХХК болон бөхийн барилдааныг тасалдуулахгүйн тулд орон нутагтаа зохион байгуулах санал гаргасан Говь-Алтай, Өмнөговь, Булган аймгийн ЗДТГ, Увс аймгийн Үндэсний Бөхийн салбар холбоондоо, мөн бөхчүүддээ гүн талархал илэрхийлье. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж