"Алдаа гаргасан ажилтанд хариуцлага тооцох эсэх нь дотоод асуудал" | News.MN

"Алдаа гаргасан ажилтанд хариуцлага тооцох эсэх нь дотоод асуудал"

"Алдаа гаргасан ажилтанд хариуцлага тооцох эсэх нь дотоод асуудал"

Ньюс агентлаг энэ долоогийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.


 

"COVID-19-ИЙГ ЭМЧЛЭХЭД НЭГ ХҮНД 8 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ ГЭДЭГТЭЙ САНАЛ НИЙЛЭХГҮЙ"

Covid-19-ийн халдвар аваад эдгэсэн Улаанбаатар хотын иргэн О-той ярилцлаа.

-Covid-19 вирусээр халдварласан нэг хүний эмчилгээнд дунджаар 8 сая төгрөг зарцуулдаг гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-аас өгсөн. Эмчлүүлж байсан хүний хувьд үүнтэй санал нийлэх үү?

-Нэг хүний эмчилгээнд 8 сая төгрөг зарцуулдаг гэдэгтэй огт санал нийлэхгүй, санаанд ч багтахгүй байна. Ерөнхий том зураглалаар нь буюу нийт үйлчилгээг оруулаад хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, өмсөж зүүх хувцас хэрэглэл, бээлий, цахилгаан, дулаан гээд энэ бүхнийг тооцоолсон дүн юм болов уу. Миний хувьд 8-9 сая төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан гэж хэлэхгүй.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


"ХӨСҮТ-ИЙН ХАРИУЦЛАГАГҮЙГЭЭС ЭРҮҮЛ МЭНД, САНХҮҮГЭЭР ХОХИРЛОО"

Хүнд өвчтэй хүү транзит нислэгт сууж чадалгүй саатаж, хоног хугацаа алдсан байна. Ингээд хүүгийн авга ах Х.Өнерээс зарим зүйлийг тодруулахаар утсаар холбогдлоо.

-ХӨСҮТ-ийн эмч, ажилтан дүүгийнх нь шинжилгээний хариу болон нэр, төрсөн он, сарыг нь алдаатай бичсэн гэлээ. Тус төвийн зүгээс алдаагаа засч, гэр бүлтэй нь холбогдсон уу?  

-Миний дүү С.Ханатбек 2020 оны гуравдугаар сард эмчилгээ хийлгэж эхэлсэн. Монголдоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэд хэдэн удаа хагалгаанд орж, химийн эмчилгээ хийлгэж байсан. Сөүл-Доха-Истанбул чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өнгөрсөн Бямба гаригт буюу нэгдүгээр сарын 30-нд Монголоос явж, Сөүл хотын Инчеон нисэх буудалд гацсан. Уг нь нэгдүгээр сарын 31-ний шөнө 00:00 цагт Истанбулын онгоцонд суух ёстой байсан ч бичиг баримтын зөрчилтэй гээд ХӨСҮТ-ийн алдаанаас болж онгоцондоо сууж чадаагүй.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


"ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЭСЭХ НЬ МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ДОТООД АСУУДАЛ"

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д. Наранзулаас ХӨСҮТ -ийн хариуцлагагүй үйлдлээс иргэн хохирсон талаар  тодрууллаа.

-Тухайн гэр бүлийн бүх  асуудлыг шийдэж, гомдлыг нь барагдуулсан. Бидний зүгээс МИАТ компанитай холбогдож, бичиг баримтыг нь засуулсан. Тэд Инчеоны нисэх онгоцны буудлаас онгоцондоо суугаад, эмчилгээгээ хийлгэх газартаа хүрсэн гэдэг мэдээллийг манай хүмүүст өгсөн. Манай төвийн мэргэжилтэн казах хүний нэрийг латинаар галиглаж бичихдээ нэг үсгийг нь андуурч бичсэн байсан. Тэр алдааг нь залруулж, гомдлыг нь аль болох хурдан барагдуулсан.

Харин тухайн хүүхдийн PCR шинжилгээний хариуг буруу бичээгүй. Шинжилгээний хариу “эерэг”, “сөрөг” гэж бичихээс гадна “илэрц илрээгүй” гэж бичдэг. Алдаа гаргасан ажилтанд хариуцлага тооцох эсэх нь манай байгууллагын дотоод асуудал. Байгууллагын дотоод журмаараа шийдвэрлэнэ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


"ХОВОР АН АМЬТДАД ХАМГИЙН ШИМТЭЙ, НАРИЙН ШИРХЭГТЭЙ ӨВС ТАВЬЖ ӨГДӨГ"

"Мөнх ногоон хөтөч” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Ч.Бат-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа. 

овор ан амьтдад туслах сайн дурын аяныг энэ жил анх удаа өрнүүлж байна уу?

-Тийм ээ. Бид энэ жил анх удаа “Нэг хүн-нэг боодол өвс” аяныг санаачлан хэрэгжүүлж байна. Монгол орны төв хэсгээр зуншлага их муу болж, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа. Тиймээс аялал жуулчлалын салбарын залуус нэгдэн “Мөнх ногоон хөтөч” төрийн бус байгууллагаараа дамжуулан хандивын аян өрнүүлж, Өвөрхангай аймгийг сонгон авч, зэрлэг ан амьтдад өвс, тэжээл, хужир шүү тараах ажлыг эхлүүлсэн. Цаашид жил бүр бусад аймгуудаар энэ аяныг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-06 66.181.177.61

Mongol hun neriig ni buruu bicheh magadlal baigaag kazak hun bur medej l baigaa. Tiimees uuruu sain shalgaj baih heregtei shd ee. Iim aldaag hun gargaj l baidag. Ter burd hun shiitgeed baij bolohgui.

Avatar

Зочин 2021-02-06 109.70.100.34

Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

б 2021-02-06 66.181.189.12

450K өгсөн л байна л ш дээ. муу шуналтай хасаг бага давраарай.

Avatar

Зочин 2021-02-06 202.9.40.168

8 битгий хэл 14 сая гарий ш дээ оркуудаа. Ковид цус бүлэгнүүлнэ, бүүр үнэрлэх мэдрэмж алдагдуулж байна гээд бодоод үзээч. тусаад бие нь өвдөөд ирхээр мөнгө хамаагүй ээ эрүүл болгооч гэж гуйна, Монголд эрүүл саруул хүн ховор томограф дуран зураг авал сардаа багадаа 2 удаа эмнэлэгээс гарах болохоор 3 удаа үзүүлнэ шүү мөн бас маш олон шинжилгээ цус шээс хортой хоргүй хавдар гээд

Avatar

Зочин 2021-02-06 202.9.46.245

хариуцлага тооцохгүй байсан ч яадаг юм гэж ойлгогдож байна.

Avatar

Anar 2021-02-06 192.82.64.106

Алтай Таван Богд болон Монголын 400 гаруй уул усны нэрийг казакчилчаад сууж байгаа казах ахан дүүсээ!
Наанадаж Монголын цаанадаж Дэлхийн газар зүйн нэр томьёонд гар хөлөө бүү дүр!
Калифорны нийслэл одоо хирнээ Сакременто гээд тас испани нэртэй хэвээрэй!
Аляскийн хойгийн арал тохойнууд
Адаг сүүл, Атга сүх гэсэн монгол нэрээ хадгалсаар байгаа түүх түүхээрээ үлддэг юмаа.
Нүүсэн суусан газартаа хүндэтгэлтэй хандаж соёл иргэншлийн жишгээр амьдарна уу?

Avatar

Kazakstan ruugaa zaiil !!! 2021-02-06 202.55.188.85

Umhii kazakuud unshij chaddagguimuu, esvel sohor yumuu, uursduu shalgaj avahad yasiin. Emch nar olon hund hiij baigaa uchraas ta nariin murui hazgai neriig chin 1 useg aldaa l biz. Sshinjilgeenii munguu butsaaj avlaa boloom bishuu yasan shunaltaim muusain mungunii tuluu nudee uhaad uguhuus butsdaggui kazak guai. Bayan-Ulgiid ochson mongolchuudiig ta nar yaj deerelhej gaduurhaj deeremdej zoddog bilee ter Kazakstan ruugaa zaill !!!

Avatar

Зочин 2021-02-06 126.233.155.123

Ядаж өөрийнх нь бичиг баримт мөн эсхийг шалгадаггүй юм уу, эсвэл уншиж бичиж чаддаггүй юм уу.
Тийм л яаралтай, шаардлагатай байсан бол бүр л хянуур баймаар юм.

Avatar

Зочин 2021-02-06 103.10.23.171

Наранзул авгай хүн хохироосон ажилчинтайгаа зайл

Avatar

Зочин 2021-02-06 203.91.115.56

Ер нь Монголчууд гэхээр яагаад ийм балай хариуцлагагүй. Мангар элий балай юм шиг байдаг юм бол доо. Эмнэлгийн хүн иргэдэд ингэж хандаж байгаа хандлага нь сууриараа буруу байна шүү дээ. Үүнийгээ ойлгох чадал ч алга, хүсэл ч алга. Сүртэй юм гэдэг үүднээс л хандаж байна даа. Эмч нэдэг талаасаа яриад ч хэрэгггүй.

Avatar

ХҮН ХҮН 2021-02-06 66.181.181.69

ТӨРИЙН АЛБАНЫХАН ХАРИУЦЛАГҮЙ МЭДЛЭГҮЙ БАЙГАА НЬ НАМ ДАГСАХН БӨХС ДОЛООГЧ ТЭНЭГ ХАХУУЧ НАР БА ДАРАГЫН НУУЦГАЙ ХЭМЭЭХ БӨСӨӨН ХУДАЛДСАН я***н ХҮҮХЭНҮҮД ТӨРИЙН АЛБААР ДҮҮРСЭНИЙ ГАЙ ЮМ ШҮҮ ДЭЭ
1 Р ТӨРӨХИЙН ДАРГА АВГАЙ ХАРИУЦЛАГ ХҮЛЭЭХГҮЙ ГЭЭД БАЙГАА ГЭЛҮҮ ТОМ ДАРАГЫН ҮНТЭЙ БӨХС ЮМ ДАА

Avatar

ХҮН ХҮН 2021-02-06 66.181.181.69

ТӨРИЙН АЛБАНЫХАН ХАРИУЦЛАГҮЙ МЭДЛЭГҮЙ БАЙГАА НЬ НАМ ДАГСАН БӨХС ДОЛООГЧ ТЭНЭГ ХАХУУЧ НАР БА ДАРАГЫН НУУЦГАЙ ХЭМЭЭХ БӨСӨӨН ХУДАЛДСАН я***н ХҮҮХЭНҮҮД ТӨРИЙН АЛБААР ДҮҮРСЭНИЙ ГАЙ ЮМ ШҮҮ ДЭЭ
1 Р ТӨРӨХИЙН ДАРГА АВГАЙ ХАРИУЦЛАГ ХҮЛЭЭХГҮЙ ГЭЭД БАЙГАА ГЭЛҮҮ ТОМ ДАРАГЫН ҮНТЭЙ БӨХС ЮМ ДАА

Avatar

иргэн 2021-02-06 64.119.27.156

Эмнэлгийн дотоод асуудал гэж хариулсан нь буруу байна. 1 үсэг ч бай алдаа гарч тэр нь бусдын буюу нийтийн эрх ашиг сонирхолыг хөндсөн байна. Энэ нь дотоод асуудал огтхонч биш юм. Алдаа гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрч залруулсан гэсэн атал хариуцлага нь хаана байна. Яаж шийдвэрлэсэн талаар тухайн иргэнд бүрэн дүүрэн хариулт өгөх учиртай захын хэрүүлч авгай аятай энэ чамд хамаатай энэ нь чамд хамаагүй гэж огт болохгүй юмсан. Төрд олигтойхон нийтийн сайн сайхны төлөө гэсэн менежерүүд хэрэгтэй бна

Avatar

Зочин 2021-02-06 124.158.109.232

өөрийнхөө бичгээ өөрөө шалга авалгүй олон юм ярьдаг нөхөр байна. ирэгний өөрийн хариуцлага гэж байхгүй юм уу

Avatar

Зочин 2021-02-06 202.21.108.16

Ковидыг бохир бизнес болгож төсвийг сэгсэрч баяжиж байгаа ЗГ т бүхэлд нь аудит оруулж шалгамаар байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж