"Алдаа гаргасан ажилтанд хариуцлага тооцох эсэх нь дотоод асуудал"

Хуучирсан мэдээ: 2021.02.06-нд нийтлэгдсэн

"Алдаа гаргасан ажилтанд хариуцлага тооцох эсэх нь дотоод асуудал"

Ньюс агентлаг энэ долоогийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.


 

"COVID-19-ИЙГ ЭМЧЛЭХЭД НЭГ ХҮНД 8 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ ГЭДЭГТЭЙ САНАЛ НИЙЛЭХГҮЙ"

Covid-19-ийн халдвар аваад эдгэсэн Улаанбаатар хотын иргэн О-той ярилцлаа.

-Covid-19 вирусээр халдварласан нэг хүний эмчилгээнд дунджаар 8 сая төгрөг зарцуулдаг гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-аас өгсөн. Эмчлүүлж байсан хүний хувьд үүнтэй санал нийлэх үү?

-Нэг хүний эмчилгээнд 8 сая төгрөг зарцуулдаг гэдэгтэй огт санал нийлэхгүй, санаанд ч багтахгүй байна. Ерөнхий том зураглалаар нь буюу нийт үйлчилгээг оруулаад хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, өмсөж зүүх хувцас хэрэглэл, бээлий, цахилгаан, дулаан гээд энэ бүхнийг тооцоолсон дүн юм болов уу. Миний хувьд 8-9 сая төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан гэж хэлэхгүй.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


"ХӨСҮТ-ИЙН ХАРИУЦЛАГАГҮЙГЭЭС ЭРҮҮЛ МЭНД, САНХҮҮГЭЭР ХОХИРЛОО"

Хүнд өвчтэй хүү транзит нислэгт сууж чадалгүй саатаж, хоног хугацаа алдсан байна. Ингээд хүүгийн авга ах Х.Өнерээс зарим зүйлийг тодруулахаар утсаар холбогдлоо.

-ХӨСҮТ-ийн эмч, ажилтан дүүгийнх нь шинжилгээний хариу болон нэр, төрсөн он, сарыг нь алдаатай бичсэн гэлээ. Тус төвийн зүгээс алдаагаа засч, гэр бүлтэй нь холбогдсон уу?  

-Миний дүү С.Ханатбек 2020 оны гуравдугаар сард эмчилгээ хийлгэж эхэлсэн. Монголдоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэд хэдэн удаа хагалгаанд орж, химийн эмчилгээ хийлгэж байсан. Сөүл-Доха-Истанбул чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өнгөрсөн Бямба гаригт буюу нэгдүгээр сарын 30-нд Монголоос явж, Сөүл хотын Инчеон нисэх буудалд гацсан. Уг нь нэгдүгээр сарын 31-ний шөнө 00:00 цагт Истанбулын онгоцонд суух ёстой байсан ч бичиг баримтын зөрчилтэй гээд ХӨСҮТ-ийн алдаанаас болж онгоцондоо сууж чадаагүй.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


"ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЭСЭХ НЬ МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ДОТООД АСУУДАЛ"

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д. Наранзулаас ХӨСҮТ -ийн хариуцлагагүй үйлдлээс иргэн хохирсон талаар  тодрууллаа.

-Тухайн гэр бүлийн бүх  асуудлыг шийдэж, гомдлыг нь барагдуулсан. Бидний зүгээс МИАТ компанитай холбогдож, бичиг баримтыг нь засуулсан. Тэд Инчеоны нисэх онгоцны буудлаас онгоцондоо суугаад, эмчилгээгээ хийлгэх газартаа хүрсэн гэдэг мэдээллийг манай хүмүүст өгсөн. Манай төвийн мэргэжилтэн казах хүний нэрийг латинаар галиглаж бичихдээ нэг үсгийг нь андуурч бичсэн байсан. Тэр алдааг нь залруулж, гомдлыг нь аль болох хурдан барагдуулсан.

Харин тухайн хүүхдийн PCR шинжилгээний хариуг буруу бичээгүй. Шинжилгээний хариу “эерэг”, “сөрөг” гэж бичихээс гадна “илэрц илрээгүй” гэж бичдэг. Алдаа гаргасан ажилтанд хариуцлага тооцох эсэх нь манай байгууллагын дотоод асуудал. Байгууллагын дотоод журмаараа шийдвэрлэнэ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


"ХОВОР АН АМЬТДАД ХАМГИЙН ШИМТЭЙ, НАРИЙН ШИРХЭГТЭЙ ӨВС ТАВЬЖ ӨГДӨГ"

"Мөнх ногоон хөтөч” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Ч.Бат-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа. 

овор ан амьтдад туслах сайн дурын аяныг энэ жил анх удаа өрнүүлж байна уу?

-Тийм ээ. Бид энэ жил анх удаа “Нэг хүн-нэг боодол өвс” аяныг санаачлан хэрэгжүүлж байна. Монгол орны төв хэсгээр зуншлага их муу болж, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа. Тиймээс аялал жуулчлалын салбарын залуус нэгдэн “Мөнх ногоон хөтөч” төрийн бус байгууллагаараа дамжуулан хандивын аян өрнүүлж, Өвөрхангай аймгийг сонгон авч, зэрлэг ан амьтдад өвс, тэжээл, хужир шүү тараах ажлыг эхлүүлсэн. Цаашид жил бүр бусад аймгуудаар энэ аяныг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж