Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар салхи өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч явган шуурга шуурна.
Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг, Эг-Үүр голын хөндийгөөр өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР