Хуурамчаар QR код үйлдсэн хүнд хариуцлага хүлээлгэжээ | News.MN

Хуурамчаар QR код үйлдсэн хүнд хариуцлага хүлээлгэжээ

Хуурамчаар QR код үйлдсэн хүнд хариуцлага хүлээлгэжээ

Хуурамчаар QR код үйлдсэн хүнд хариуцлага хүлээлгэжээ

Прокурорын байгууллагад хөл хорио тогтоосон хугацаанд QR код хуурамчаар үйлдсэн, хууль бусаар бусдад олгосон гэх гэмт хэргийн шинжтэй нийт 60 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс 47 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гурав, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хоёр хэрэг байгаа юм.  Эдгээр хэргүүдээс дийлэнх нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгджээ.   Хуурамч QR кодтой холбоотой хэргийн талаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б.Алтанцэцэгээс тодруулсан юм.

-Хан-Уул дүүргийн прокурорын газар хуурамч QR кодтой холбоотой хичнээн хэрэгт хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-ноос энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд  Хан-Уул дүүргийн прокурорын газарт хуурамч QR кодтой холбоотой  зургаан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн ба хоёр нь шалгагдаж  дуусаагүй байна. Үүнээс нэг гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нэг, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан нэг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Харин иргэн Б-д холбогдох “QR кодыг хуурамчаар үйлдэж, тээврийн хөдөлгөөнд оролцсон” гэх эрүүгийн хэрэгт тус дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар уг хэргийг хэлэлцээд, иргэн Б-г гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

-Шүүгдэгчид  ямар зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн бэ?

-Дээрх хэргийн тухайд шүүгдэгч Б нь гэрийнхээ компьютер дээр Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох QR код бүхий тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдэн 2020 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо ашиглан явж байсан нь тогтоогдож, улмаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Прокуророос тухайн иргэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрлийн баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-06 66.181.178.59

QR гэж анхнаасаа л буруу байсан одоо ч гэсэн дэлгүүр үйлчилгээний газар нэхсээр байхгүй бол хүний хувийн мэдээлэл рүү шууд хүчээр халдаж байна үүнээс үүдэлтэй маш хортой зүйлүүд гарвал яах уу зөвхөн банкны картны дугаар алдсанаас болж асуудлууд их байх шиг

Avatar

Зочин 2021-02-06 43.242.243.19

А СҮХБАТ ГЭЭД НЭГ УЛС ТӨРЧ ЯМАР ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХОРИО ЦЭЭР ЗӨРЧӨӨЛ ТЭНЭЖ ЯВСАН ГЭСЭН АРГА ХЭМЖЭЭ ЯАСАН

Avatar

п 2021-02-06 192.82.78.190

хүийг гэмт хэрэгт холбон шалгаж байгаа бол хурдан шийдвэрлэж бай. шийтгэлээсээ давсан урт хугацаанд залхаан цээрлүүлдэг ээ болих хэрэгтэй. хуулийн. хугацааны хамгийн эцсийн өдөр шийдвэр гаргаж цаг сунган залхаадаг аа болих хэрэгтэй. шалгагдаж байгаа хүнээсээ дор ёс зүйгээр хандах аа зогсоох хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж