"Насны хишиг" энэ сарын 9-ний өдөр дансаар олгогдоно

Хуучирсан мэдээ: 2021.02.06-нд нийтлэгдсэн

"Насны хишиг" энэ сарын 9-ний өдөр дансаар олгогдоно

"Насны хишиг" энэ сарын 9-ний өдөр дансаар олгогдоно

Жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан "Насны хишиг"-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа олгож байхаар УИХ-аас хуульчилсан байдаг. Энэ жил Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 24-нд тохионо.

Насны хишиг хэзээ олгогдох талаар Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяр  "Халамжийн системээс олгож буй мөнгийг иргэд өмнө нь банкан дээр очиж авдаг байсан бол одоо бүгдийг нь дансанд холбосон.  Өөрөөр хэлбэл, насны хишгийн нэрийн дансыг тэтгэврийн данстай нь холбож өгч байгаа. Ингэснээр банкан дээр очиж дугаарлаж зогсох шаардлагагүй, карттай бол АТМ-аас мөнгөө авчихна. Хэрэв картгүй бол өөрт ойрхон аль ч банкны салбараас насны хишгийн мөнгөө авах боломжтой.

"Насны хишиг", "Эхийн алдар одон"-ийн мөнгийг энэ сард шинэ үйлчилгээгээр олгож буй гэдэг утгаараа гурван удаа буюу хоёрдугаар сарын 9, 17, 25-ны өдрүүдэд тус, тус гүйлгээ хийгдэнэ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 9-нд бүх гүйлгээ хийгдэх хэдий ч ямар нэгэн байдлаар данс, регистрийн дугаар нь зөрсөн бол гүйлгээ буцаж ирдэг тал бий. Тийм тохиолдолд тухайн хүнтэй нь холбогдож, алдаа гарсан бол дахин баталгаажуулаад хоёрдугаар сарын 17, 25-ны өдрүүдэд залруулж гүйлгээ хийнэ гэсэн үг. Хоёрдугаар сарын 9-ний өдөр буцсан гүйлгээ гарвал 17-нд залруулах бөгөөд 17-ны өдөр буцсан гүйлгээ гарвал дахиад 25-ны өдрүүдэд залруулаад нөхөн олгох юм" гэлээ.

Насны хишгийн хэмжээ:

  • 65-69 настай ахмад настанд 50,000 төгрөг;
  • 70-79 настай ахмад настанд 80,000 төгрөг;
  • 80-89 настай ахмад настанд 150,000 төгрөг;
  • 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250,000 төгрөгийг тус тус олгох юм.

Журам:

  • Гадаадад оршин суугаа иргэний Насны хишгийг хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд олгохоор заажээ.
  • Арилжааны банк нь ахмад настан бүрт Насны хишиг авах нэрийн дансыг үнэ төлбөргүй нээнэ.
  • Мөн хишиг олгохдоо гүйлгээний шимтгэл болон бусад төрлийн хураамж авахгүй.
  • Ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа ахмад настны мэдээллийг хорих анги байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хүргүүлж, Насны хишгийг нэрийн дансанд нь шилжүүлнэ. Гэхдээ итгэмжлэгдсэн этгээдээр дамжуулж авах бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангийн дарга итгэмжлэл олгож байхаар тусгажээ.

Түүнчлэн арилжааны банк Насны хишгийн мөнгийг тухайн хүний авсан тэтгэврийн зээл, бусад зээл, зээлийн хүүнд суутгахыг хоригложээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж