Нийгмийн даатгалын дэвтэр цахим боллоо

Хуучирсан мэдээ: 2021.02.06-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалын дэвтэр цахим боллоо

Нийгмийн даатгалын дэвтэр цахим боллоо

Нийгмийн даатгалын дэвтрийг 2021 оноос эхлэн цахимжуулахаар бэлтгэл ажлыг  2020 оноос эхлэн хангасан  бол бүрэн  дуусчээ. Нийгмийн даатгалын дэвтрийг цахим хэлбэрт шилжүүлснээр  хуурамч лавлагаа авах, үндэслэлгүй тэтгэвэр тогтоолгох боломжгүй болох юм. Үүнээс гадна НДШ-ийн тайланг цахимжуулах төслийн хүрээнд 2020-2024 онд даатгуулагч, иргэнд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагааг цахимаар, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран түргэн шуурхай гаргаж өгөх зэргээр олон төрлийн цахим үйлчилгээ нэвтрүүлэх боломж бүрдэх талаар ХНХЯ-наас мэдээлэв.

Мөн нийгмийн даатгалын байгууллагын хяналт шалгалтыг зайнаас, цахимаар хийх, ажил олгогчийн санхүүгийн ажилтан, нийгмийн даатгалын байцаагч ажилтнуудын ажлын ачаалал буурах зэрэг олон давуу талтай аж.

Дашрамд дурдахад, Монгол Улсад Нийгмийн даатгалын тухай хууль 1995 оноос хэрэгжиж эхэлснээс хойш ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн НД-7, НД-8 тайланг нийгмийн даатгалын байгууллагад цаасаар хүргүүлэн баталгаажуулсаар иржээ.

1995-2005 оны хооронд өссөн дүнгээр 1.1 сая ажил олгогч, 42.4 сая даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 12.8 сая хуудас тайланг цахимжаагүй, цаасан хэлбэрээр ирүүлснээр 21 аймаг, есөн дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хадгалагдаж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж