Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны аравдугаар сарын 29-нд Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын зургаан хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан билээ. Ингэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.6 дугаар зүйлд заасан “Шаардлагатай бол нэмэлт баримт гаргуулж, тайлбар авч болно” гэсэн заалтыг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улмаар тэднийг 2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргасан юм.
ШҮҮХЭД ХӨНДЛӨНГӨӨС НӨЛӨӨЛӨХГҮЙ БАЙХЫГ ҮҮГЭЭР МЭДЭГДЬЕ
Тэгвэл Төв аймаг дахь шүүхийн тамгийн газраас өчигдөр /2021.02.05/ дараах мэдэгдлийг гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар “2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр УИХ-ын танхимаас УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “…эрүүдэн шүүхтэй холбоотой хэрэг их удаан процесстой явж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын өмгөөлөгчдөөс маш олон удаа хүсэлт гаргаж хэргийг бүтэн жилээр хойшлуулсан. Аргаа бараад тухайн үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар энэ хязгааргүй хүсэлт тавьж түүнийгээ шийдвэрлүүлдэг процессыг хумьж өгсөн. Улмаар анхан шатны шүүхээс гэм буруутай гэж үзэж эрүүдэн шүүхтэй холбоотой хүмүүсийг гэм буруутайд тооцоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн. Харамсалтай нь хэргийг мөрдөн байцаалтад буцаасан, буцаамагцаа хэрэгт холбогдсон хүмүүсийг таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж өнөөдөр ингээд сул чөлөөтэй явуулж байгаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх процесс энэ хүрээд гацчихаад байгаа гэдэг ийм тайлбарыг прокурор болон шүүхийн зүгээс өгдөг. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн хууль бус үйл ажиллагааны улмаас уг шүүхийн шийдвэр баталгаажсан хойно энэ хүмүүсийн үйлдэл, үйл ажиллагаа хууль бус байсан гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр болсон нөгөө н.Чимгээ, н.Содномдаржаа нарт холбогдох хэргийг шинэ нөхцөл гэж сэргээх хууль зүйн үндэслэл бүрдэх учиртай. Хамгийн сүүлд Төв аймгийн шүүхийн шүүгч н.Энхмаа дээрх хүмүүст холбогдсон хэргийг хянаж үзээд мөрдөн байцаалтад буцаагаад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Хурц нарт холбогдох хүмүүсийг батлан даалт болгоод явуулчихсан байж байгаа. Шүүхийн хууль 3 дугаар сарын сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ, бид нар хэрэгжилт дээр харах ёстой. Нөгөө хонгилын гэдэг тэр механизмыг нураах, ийм үр дагаврыг үзүүлэх байх гэж бодож байгаа. Би шулуухан хэлье Улсын Дээд шүүхэд нэр бүхий шүүгчид байгаа.
Нэр бүхий шүүгчид энэ хонгилын системийг өнөөдрийг хүртэл хадгалж авч үлдэж байгаа. Өнөөдөр 2017, 2018 оноос хойш шийдэгддэггүй хэрэг өнөөдрийг хүртэл байна. Энэнээс болж тэр хоёр нэр бүхий н.Чимгээ, н.Содномдаржаа нарын эрх, эрх чөлөөний асуудал ингээд өнөөдөр эдлэгдэхгүй ийм байдалтай байгаа. Энэ дээр бид нар цаашид шүүхийн энэ системийн шинэчлэлтэй уялдаж энэ хүмүүсийн эрх, эрх чөлөөг сэргээхийн төлөө дараа, дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.” гэх худал мэдээ, мэдээллийг УИХ-ын танхимаас УИХ гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд удаа дараа тарааж байна. Иймд УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг шүүх, шүүгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж, шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг үүгээр мэдэгдье. Мэдэгдлийн хувийг Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороонд хүргүүлэв” гэжээ.
Дашрамд дурдахад, Нийслэлийн прокурорын газраас Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Б.Хурц тэргүүтэй хүмүүсийг С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүлт тулгасан, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.
Э.БУРАМ
Зочин 2021-02-06 103.9.90.100
шүүгч нарын дээр зөвхөн хөх тэнгэр байдаг болоод удаж байна даа. Өөрсдийгөө шүүх эрх мэдэлтэнгүүд гээд дураараа дургиж байгааг хэн ч хариуцлага тооцдоггүй
Зочин 2021-02-06 202.126.89.165
Ардчилсан улсад эхлээд хүнээ боддог. Дараа нь хуулиа ярьдаг юм. Ёс зүйгээс давсан хууль байдаггүй Ёс зүйгээ ойлгодоггүй хүнд монгол ёс суртахуун хэзээ ч суухгүй.
Зочин 2021-02-06 202.126.89.165
Монголын шүүх хүнийг хүнлэг талаасаа харахаа болиод удаж байгаа жишээлбэл баянгол дүүргийн шүүгч прокурор нар 2.3 сая төгрөгний хохиролтой залуу бүсгүйд 8 жилийн хорих ял өгсөн байдаг. Тэр эмэгтэй 1нас 5сартай хүү. 3нас 2 сартай охин. 7настай хүүтэй ийм ээжд ял өгөөд сууж байна. Шүүгч Жанчивнямбуу прокурор Ганхүлэг
Зочин 2021-02-06 192.82.67.20
Хээл хахууль авчихаад гадаадруу зугтаж, зарим нь амиа хорлож байгаа биздээ. Шүүгчид л нэр төрөө шалан дээр унагаж байгаа шүү дээ. Та нарт итгэх ард түмний итгэл өнгөрсөн зуунд алга болсон. Хууль зүйн сайдыг дэмжиж байна.
Зочин 2021-02-06 202.9.40.43
Үнэн үг хэлсэн хүнд ноёд дургүй гэдэг үнэн байна.
Mongol 2021-02-06 202.55.188.36
Nyambaatariig demjij bna .uuriin bier tuulaagui hun oilgohgui dee
Зочин 2021-02-06 66.181.186.86
Шүүгчид тэгж их нэр төрөө эрхэмлэдэг юм бол Энхмаа шүүгчээ чөлөөлж шүүхийнхээ нэр төрөө цэвэрлээчээ
Зочин 2021-02-06 66.181.177.41
Х.Нямбаатар УИХ-ын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй, Шүүгч нарын үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарласан хуулийн бохир заалтуудыг овжин ашиглаж сүүлийн жилүүдэд УИХ-ын хариуцлагатай индэр дээрээс Шүүхийн байгууллага , шүүгч нарыг гутаан доромжлох, нийгэмд нэр хүндийг нь унагаах ажлыг идэвхитэй явуулсаны үр дүнд өөрөө УИХ-ын гишүүн, Төрийн сайд болж харин Шүүхэд итгэх ард түмний итгэл алдарч шүүгч нарын нэр хүнд шалан дээр уналаа.
Зочин 2021-02-06 66.181.179.108
Avilgald idegdej yalzarsan shuugchdiig bugdiig ni shorond hii!!!
Зочин 2021-02-06 103.212.118.164
Энхмааг шоронд хийх нь хамгийн нэр тертэй явдал болно
Зочин 2021-02-06 103.26.194.143
Шүүх шүүгч нэртэй халдашгүй эрхтэй авилгалаар баяжсан хязгааргүй эрхтэй ажилгүй нөхдүүдийг шалгадаг байгууллага байгуулах хэрэгтэй
Бүх хэрэг шүүх дээр очиж холион бантан болсоор 20д жил боллоо Шүүгч нар гэж үeэ өнгөрөөсөн мэдлэг чадваргүй ар өврийн хаалга удам дамжсан нэг хэсэг болоод байна
Зочин 2021-02-06 59.153.113.105
нямбаатарын зөв
ЭРДЭНЭ 2021-02-06 66.181.181.69
ШҮҮХИЙГ / МАНАН// ГИЙН ХОНГИЛООС ЧӨЛӨӨЛӨХГҮЙ БОЛ х** МЭТ ЛУЙВАРЧИН ДЭЭРЭМЧИН АВИЛГАЧ ЯРАГЧАН НАР
ШҮҮХИЙН ХАМГААЛАЛТАНД БАЙСААР БАЙХ БОЛНО ЯРАГЧИН ДЭЭРЭМЧИН НАР ХЭТ ДАВАРЧ ЗАСАГЫН ГАЗАРЫГ БАСАМЖАЛАЖ АРД ТҮМНӨӨР ТОХУУРХАЖ БАЙНА
Хурцгэрэл 2021-02-06 202.9.47.14
Монголын шүүх бол энэ дэлхий дээрх хамгийн шударга шүүх
Зочин 2021-02-06 66.181.181.69
ХАА ХААХ ХАА
Зочин 2021-02-06 202.9.46.99
Mongold shuugchid yagaad iim davruu baigaag medeh uu. Erduu l ed nar chini gargasan shiidvertee hariutslaga huleedeggui uchraas zorigtoigoor heel hahuuli avilgal avaad huuli bus shiidver gargadag darkhan tom erkh medeltei humuus bolson shuu. Eniig er huulindaa oruulj uguhgui bolohoor ulaan tsaim luivar hiideg bolood udaj bna daa. uuniig medehgui garuud duugui suuj bai l daa malnuud chini
Зочин 2021-02-06 202.9.46.99
Mongold shuugchid yagaad iim davruu baigaag medeh uu. Erduu l ed nar chini gargasan shiidvertee hariutslaga huleedeggui uchraas zorigtoigoor heel hahuuli avilgal avaad huuli bus shiidver gargadag darkhan tom erkh medeltei humuus bolson shuu. Eniig er huulindaa oruulj uguhgui bolohoor ulaan tsaim luivar hiideg bolood udaj bna daa. u
Зочин 2021-02-06 202.9.46.99
Mongold shuugchid yagaad iim davruu baigaag medeh uu. Erduu l ed nar chini gargasan shiidvertee hariutslaga huleedeggui uchraas zorigtoigoor heel hahuuli avilgal avaad huuli bus shiidver gargadag darkhan tom erkh medeltei humuus bolson shuu. Eniig er huulindaa oruulj uguhgui bolohoor ulaan tsaim luivar hiideg bolood udaj bna daa.
Зочин 2021-02-06 202.9.46.99
Mongold shuugchid yagaad iim davruu baigaag medeh uu. Erduu l ed nar chini gargasan shiidvertee hariutslaga huleedeggui uchraas zorigtoigoor heel hahuuli avilgal avaad huuli bus shiidver gargadag darkhan tom erkh medeltei humuus bolson shuu. Eniig er huulindaa oruulj uguhgui bolohoor ulaan tsaim luivar hiideg bolood udaj bna daa.
Зочин 2021-02-06 103.212.118.164
Нямбаатар үнэнийг хэлсэн. Шүүгчид яаж ч худалдаглаж арай дэндүү захиалгаар ажилласан одоо бүр хэн ч эд нарт үг хэлж шүүмжлэх эрхгүй байлгах нь ээ. Даварч бн. Шүүгчдийг ард түмний шүүхээр оруулж цаанадаж цаазалж, наанадаж бүх насаар нь хорихоор ялласан цагт шүүх цэвэрлэгдэж шударга болно.
Зочин 2021-02-06 202.9.46.211
shuuh huuliin daguu ajilladag.baihgui huuliig ted nar heregjuulj chadahgui.shuuh uruu buh buruugaa chihej baigaad huuliin baiguulagig neg musun garaa awah geed bgaa yum.Eruuden shuusen gej baihaas zorigiig alaagui geh notolgoo olj shuuhed uguuch
Зочин 2021-02-06 202.9.46.99
uuruu shuugchdiin hamsaatan yumuu guilgachin chini buh shuugch nar oliggtoi baisan bol shuuhiin ner hund ingej shalaar neg tarahgui baih baisan yum malaa bitgii umguuluud baigaach huuree
зочин 2021-02-06 66.181.187.251
IНямбаатар сайд зөв л ярьсан. Энгийн шударга хүн хэнд ч ойлгомжтой, шийдчихээр асуудал ш дээ.
Х.Нямбаатар-т 2021-02-06 192.82.69.66
Чиний зөв. Шүүх, шүүгч нарт тэртэй тэргүй нэр хүнд гэж ёстой байхгүй. Муу, муухайгаараа, авилгад идэгдсэнээр Монгол байтугай дэлхийд алдаршсан хүмүүс чинь шүүхийнхэн. Энэ комментийг бүх иргэд зөвшөөрнө. Тэгэхээр энэ мэдэгдэл гээч юмыг гаргасан шүүхд энэ комментийг үзүүлчих. Цаадуул чинь ёстой муухай хүмүүс. Үнэхээр үзэн ядмаар.
зочин 2021-02-06 103.57.95.49
Ер нь бол шүүх тэгтлээ нэр хүндтэй байдаггүй шүү дээ.
Тийм болохоор ингэж том дуугарахын өмнө буруугаа өөрсдөөсөө
хайвал ямар байна. Шүүхээс нэг их шударга үнэр үнэртэдэг билүү?
Зочин 2021-02-06 192.82.93.3
uhdeggui tembuu
Зочин 2021-02-06 202.9.40.67
Шүүх нэр төрөө худалдчихаад удаж байна дөө
иргэн 2021-02-06 202.126.88.184
Хонгилын шүүх болон шүүгчид та нар удахгүй цэвэрлэгдэх болно. Монголын ард түмэн тэнэг биш шүү.
mongol ers 2021-02-06 66.181.161.44
iljigdorjiin shuuhchid bitgii h***. Nyambaatar okay
Зочин 2021-02-06 202.126.88.135
Нямбаатар алиалагч.Батзандан шиг хуцсаар зайлна.Зөв намаа сонгоод сайд болсноос биш.Тэр чимгээ содномдаржаа нар нь нэг гэр бүлийн хүмүүсийг шатаасан.Женко хүртэл дуугарахгүй байгаа.
Зочин 2021-02-06 202.9.46.99
chi yu h*****d baigaa mal ve tam uruugaa tonilmor covid tusmar chini
Зочин 2021-02-06 59.153.115.22
Шүүх шүүгч гэж халдахааргүй эрхэмлэчихээр сайн сайхан нэр төртэй бишшдээ. шүүгчид өөрөө өөрсдийнхөө нэр төрийг булшилсан. шударга шүүгч олоод ир гэвэл олдохгүй шдээ. шударга гэдэг нь ямар утгатай учиртай үг мэддэг ч шүүгч үгүй болсон
Зочин 2021-02-06 202.9.46.99
tehh bugd avilgald idegdsen humuus shuu dee