Улсын онцгой комиссоос сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 11-нээс 23-ны 06:00 цаг хүртэл нийслэлийг бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэхээр болсон билээ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд арван төрлийн байгууллага ажиллана. Үүнд:
- Цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгал татуургын үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн байгууллага
- Шатахуун түлшний хангамжийн үйл ажиллагаа
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт түгээлт
- Ариутгал халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ
- Хэвлэл мэдээлэл
- Харилцаа холбоо, шуудан
- Банкны цахим болон автомат тооцооны машины үйл ажиллагаа
- Шуудан харилцаа холбоо
- Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт
Дээрх газруудын ажилчид нийтийн тээврээр ажилдаа ирэх, явахдаа буюу 07:00-10:00, 17:00-20:00 цагт үйлчлүүлнэ. Ингэхдээ ажилтан, алба хаагчид ажлын газрын үнэмлэх, иргэний үнэмлэхээ биедээ авч явах юм.
Э.БУРАМ
Зочин 2021-02-06 43.228.131.238
niitiin teever baisnaas alban baiguullaga ni uursduu ajilchdiin avtobus gargah heregtei
Зочин 2021-02-06 64.119.19.199
Хуурамч үнэмлэх хийх магадлалтайг хэрхэн тогтооох вэ? Би жишээ нь юу ч үзүүлсэн цагдаа хэрхэн мэдэх вэ?
Зочин 2021-02-06 185.220.102.244
>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-06 66.181.178.59
За QR кодоор гээд явна гээд тэр нь худлаа баахан хуурамч болж хөдөлгөөн бахь байдгаараа байсан одоо ажлын үнэмлэхээр гэнэ бас л баахан хуурамч үнэмлэх гарах байх даа эсвэл бизнес болж хувирна
Зочин 2021-02-06 203.91.115.51
Бас нийтийн тээвэр үү. Сахил хүртээд шал дордов гэгчээр шинэ УОК нэг л явуургүй байна даа. Нийслэлийн онцгой комисс зориуд тэрсэлдээд ажлыг нь уяаад байгаа бололтой харагдаад байгаа шүү.