Ники Шорэй Вест Бромвич багийн эгнээнд

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Ники Шорэй Вест Бромвич багийн эгнээнд

Английн шигшээд нэгэн үе багтаж байсан хамгаалагч Ники Шорэй Астон Вилла багаас Вест Бромвич багийн эгнээнд нэгдлээ. 29 настай хамгаалагч хоёр жилийн гэрээг прэмьерлигийн шинээр дэвшсэн багтай байгуулсан байна. Вест Бромвич түүний төлөө Астон Вилла багт хэчнээн хэмжээний мөнгө төлсөн нь одоогоор тодорхой бус байгаа юм. Багийн дасгалжуулагч Роберто Ди Маттео хэлэхдээ “ Ники Шорэйг бид баяртайгаар угаж авч байна. Түүний туршлага, нягт хамгаалалт болон зүүн жигүүрээс урагш довтолгоонд орох чадвар манай багт их хэрэг болно” гэжээ. Ийнхүү Вест Бромвич Альбион баг энэ зуны тав дахь тоглогчоо элсүүллээ. Пабло Ибанэз, Стивен Рэйд, Боаз Майхилл болон Габриэл Тамас нарын тоглогчдыг “дотуур өмдтнүүд” өмнө нь аваад байсан юм. 1998 онд Ники Шорэй Лэйтонг Ориент багаас мэргэжлийн хөлбөмбөгийн замналаа эхэлж, 2001 онд Рийдинг багт элссэн байдаг. 2008 онд тэрээр Астон Вилла багт ирж 37 тоглолтод оролцсон байна. Улмаар зээлээр Ноттингэм Форэст, Фүлхэм багуудад хүчин зүтгэжээ. Харин шигшээ багтаа 2007 онд багтаж Бразил, Германы эсрэг тоглолтод оролцсон байна.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж