Нийслэлд гацаад байсан иргэдийг өнөөдрөөс орон нутаг буцааж эхэлсэн. Гэвч энэ урсгалыг даган орон нутаг явах хувийн тээврийн хэрэгслийн үнэ хаданд гараад байна. Тухайлбал, Улаанбаатар хотоос -Өвөрхангай явах тариф 100 мянгаас 150 мянган төгрөгт хүрсэн бол Улаанбаатар хотоос-Өмнөговь аймаг руу зорчих тариф 300 мянган төгрөгт хүрээд байна. Ингэхдээ хувийн тээврийн хэрэгслүүд "PCR шинжилгээ өгсөн иргэнийг авч явна" гэж мэдэгдэж байна. Цар тахал дэгдэн, хөл хорио тогтоохоос өмнө Улаанбаатар хот-Өвөрхангай аймгийн хооронд хувийн тээврийн хэрэгслээр зорчиход 25 мянган төгрөг, том оврын автобусаар зорчиход 22500 төгрөг төлдөг байв.
Хувийн тээврийн хэрэгслүүд үнээ нэмсэн нь хот хооронд тээвэр хийдэг том оврын автобусны үнэ өсөх шалтгаан ч болж буй аж.
Эмнэлэгт үзүүлэхээр ирээд Улаанбаатарт олон хоног саатсан иргэдийн хувьд сар шинээс урьтаж гэртээ очих нь чухал гэж үзэн, арга буюу хэлсэн үнийг нь төлж явах нэгэн ч байна.
Орон нутагтаа буцах иргэдийн хүсэлт, эрэлт дээр дөрөөлсөн үнийн хөөрөгдлийн эсрэг арга хэмжээ авах боломжтой юу, хяналт тавьж байна уу гэдгийг бид Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тодруулсан юм. Тус газрын зүгээс “Бидэнд иргэдээс гомдол мэдээлэл ирээгүй байна. Энэ тохиолдолд ямар нэгэн үндэслэлгүй шалгалт явуулах боломжгүй. Хэрэв хот хооронд зорчих хувийн тээврийн хэрэгслүүд үнээ нэмсэн талаар иргэдээс гомдол ирвэл хяналт тавьж, арга хэмжээ авах болно. Нөгөө талаас бид үнэ тогтоох, үнийг буулгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй” гэлээ.
Онцолж хэлэх бас нэгэн асуудал нь иргэд хувийн тээврийн хэрэгслээр зорчиж яваад эрсдэлд ороход хариуцах эзэнгүй болж, хохирох тохиолдол олонтаа. Иймээс иргэд эрсдлийг бодож, орон нутгаас зохион байгуулалттайгаар татаж эхлэх унаандаа суух нь хамгийн эрсдэл багатай, гэртээ аюулгүй харих боломжтойг дашрамд сануулъя.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2021-02-05 122.201.21.71
Удаж бгаа ханш ш дээ.постны онцгой цагдаагийнхны үүсгэсэн ханш.сууж явсан хүмүүст хариуцлага тооцохгүй өгсөн мөнгийг нь авсан хүнээс нь буцааж олгоно гэвэл уул овоо шиг хог новшнууд илрэнэ.
z 2021-02-05 66.181.161.102
tegwel galt tergee yawuulaachee unaagui erged hetsuu baishdee haldwar hamgaaliin sain saihaad galt tergee yawuulmaar ymaa
Зочин 2021-02-05 59.153.113.108
Хөөе цагдаа нар болио, өвчин тараалгахгүй гэж та нарыг тэжээ бгаа болохоос өө эрж хүгээсмөнгө дээрэмд гэж зогсоогоо юу, шалтаг эрсээр бгаад торгоно, Баяннужрын пос дээрх цагдаа нар болио
Зочин 2021-02-05 59.153.113.108
Энэ арай дэндэнээ, аймаг бүр, нийслэл, УОК тус тусдаа журам гаргаж янз бүрийн зөвшөөрөл шаарддагаа болиочээ, пост нэртэй хийх юмаа олж ядсан эргүү цагдаанууд өө эрсээр байгаад заавал торгоно эгэ одоо ямар оронд амьдраад бнаа, шинжилгээнийй бичигтэй л бол болно ш дээ, ямар тэгэг юм бэ
зочин 2021-02-05 103.10.22.95
зуд болхоор нохой зоолно зовлон болхоор лам баяжина гэдэг туйлын үнэн үг юм байна .монголчуудаа ингэж бие биеэ хэмлэж өлбөгнөхөө больцгооё .баялгийг чинь ховх сорж багахан юм долоолгож өрийг цаг цагаар нэмэн цаламдаж байгаа РИО ТИНТО той харилцан ашигтай байх баялгийн эзэн орон давуу байх гэсэн гэрээ хийхийг ЗГ аас шаардан нэгдэн тэмцэе. монгол улмс английн хатан хааны эзэмшлийн улс биш шүү гэдгийг дэлхийд мэдүүлэх хэрэгтэй.
Зочин 2021-02-05 202.55.188.101
Ichih nuuree elgendee naasan amitad yumdaa unendee l heleh ch ug biti hel h**** ch alga
Зочин 2021-02-05 59.153.114.182
Ачааны машин 100к аар хот руу авчирж байна лээ шүү дээ
Зочин 2021-02-05 202.126.89.185
Орон нутаг нь автобус гахшаад авчихаач.
Зочин 2021-02-05 66.181.161.49
энэ хүмүүс яамар муухай шунал вэ хүн хүнээ хайралж болдогүй юм байхдаа энэ их үнэтэй авч яваж байгаа хүмүүсийг нэр машиний ноймортой тодоруулж болдогүй юмуу үүнийг хянаач яаасан хүмүүс вэ арай дэндэж байна гурван зуу байхдаа яахавдаа арайч юмдаа төр засаг тэгж яваарай гээгүй биздээ хувь хүмүүс бас өвчөнийг дайламдуулж байхач гэждээ яамар хүн чанаргүй хүмүүс вэ ийм хүмүүс яамарч гэсэн сайн явахгүй
Шөхтг татан буулгая 2021-02-05 202.126.90.48
ШӨХТГ гэж ёстой хэрэггүй газар байна аа
Зочин 2021-02-05 202.179.25.112
Цагдаа нарт 200к өгч байгаам чинь өөр яалтай билээ. Цагдаа нар ч ийм сайхан боломж гарч байхад ашиглахгүй яалтай билээ. УОК мандтугай
БӨХ УЛСТӨРЧИД КЛУБ 2021-02-05 66.181.161.15
СУМЬЯАБАНЗАР МАНДТУГАЙ СОНГОСОН ГЭР ХОРООЛЛЫНХОН ТАНИАР БАХАРХАНА
Зочин 2021-02-05 202.126.88.41
Нийтийн тээвэр том автобусанд 45 хүн сууна. Жижиг хувийн машинд 4 хүн сууна.Халдвар авах магадлал жижиг тэргэнд 10 дахин бага.
Зочин 2021-02-05 59.153.114.182
Тэнэг тоо боддог аалз вэ
Зочин 2021-02-05 122.201.21.233
Ардчилсан хүмүүнлэг эрх чөлөөт зах зээлийн нийгэм ийм л байх ёстой юм гэсээн!! Хитад ветнам шиг коминист хэвээрээ байгаа бол зохицуулана энтр гэхсэн!! Ккк.
Зочин 2021-02-05 66.181.191.100
Бүх баярыг цаазлан хоригло
del 2021-02-05 202.55.188.110
гэртээ бай
Хараа 2021-02-05 66.181.189.136
Хөдөөнийхөн цагаан сар хийх гээд тэнэгтээд хаа сайгүй мал шигээ бэлчээд халдвар тараагаад байгаа биздээ. Хурдхан зайлцгааж үз.
Bolorzezeg 2021-02-05 51.15.99.182
Хүүк асан сайд төрийн ордны зүүн жигүүрт 2 давхарт хэдий болтол төрийн жинхэнэ албан хаагч эмэгтэй хүн "М"-ийг дарамтлан үүдэндээ суулган, ажлын байрны дарамт үзүүлэхэ зогсоох вэ?
Зочин 2021-02-05 103.57.94.110
БҮҮ СУУ.
Зочин 2021-02-05 199.249.230.64
!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-05 66.181.161.66
зардал нэмэгдсэн нь үнэн шүү хэнтий явхад 150000 болсон энэ арай хэтэрч байна шүү
Зочин 2021-02-05 64.119.25.99
Тэгээд яагаад арга хэмжээ авдаггүй юм бэ? Энэ оюунэрдэнэ үхсэнэ ээ хийгээд байгаа мал вэ? Бусдын гаслан зовлонгоор бизнес хийж, ашиг хонжооны төлөөх улайрсан өрсөлдөөн болж байхад зохих арга хэмжээ авдаггүй юм уу? Автобуснуудын ариутгал цэвэрлэгээг нь нягт нямбай хангуулаад, зохистой үнэ ханшаар үйлчилгээнд нь хангалттай явуулаач. Хорио цээрэнд орж орлого ашиг хумигдана, дээрээс нь ямарч хяналтгүй ийм мөлжлөг луйвар гаарахлээр яах юм?
Иргэн 2021-02-05 66.181.176.253
Эрдэнэтээс УБ ороход хувь машин 150000 төг багадаа хэлж байна. Энэ арай хэтэрнээ
Зочин 2021-02-05 202.126.90.141
Odoohon ankhaaraldaa awaad huuch unend ni hureg yu gesen ug we arai dendej baina.unee nemsen jolooch nariig tsaazal
Зочин 2021-02-05 66.181.184.212
яахавдээ цар тахалын үед нэгийгээ шулаад хоол болохгүйшд буяан үйлдэж үнэ авахгүй бсн ч болношд монгол ахан дүүсээ
Хэрүүлч өвгөн 2021-02-05 66.181.161.109
Зорчих тээврийн үнийг нэмж буй нь төр эзэнгүйдэж байнаа гэсэн үг.
mgl 2021-02-05 103.212.119.117
elbegdorjiin, bat-uul 2-iin hussen kapitalizm shuu dee. tuluud l yavna daa. tulj chadahgui bol hotdoo l uld.
Зочин 2021-02-05 202.126.89.145
Зуд болоход нохой зоолно гэдэг энэ дээ, шалгаж тогтоох хэрэгтэй шуналын савдагуудыг машины дугаар жолоочийг нь нийтэд мэдээлэх хэрэгтэй
Зочин 2021-02-05 202.21.104.178
танай коммунистуудын хэрэгжүүлж буй ажил нь шд, юун Элбэгдорж, Бат-Үүл, нохойд барьдаг мод гэгчээр далийлгаж сэвдэг хүүрнүүд шүү энэ МАН-ынхан