Монголын угаасан коксжих нүүрсний үнэ өсөв | News.MN

Монголын угаасан коксжих нүүрсний үнэ өсөв

Монголын угаасан коксжих нүүрсний үнэ өсөв

Монголын угаасан коксжих нүүрсний үнэ өсөв

БНХАУ-ын коксжих нүүрс боловсруулах үйлдвэрүүд нөөцөө нэмэгдүүлэхийг зорьж, нүүрсний худалдан авалтаа нэмэгдүүлсээр байгаа биээ. Covid-19-ийн дэгдэлттэй холбоотойгоор Монголын нүүрсний нийлүүлэлт өнгөрсөн сард бага байв. Ганцмод боомтоор нэвтэрсэн ачааны автомашины тоо нэгдүгээр сарын 4-7-ны хооронд өдөрт дунджаар 230 байсан  нь түүний өмнөх долоо хоногтой харьцуулахад 20 орчим хувиар буурсан үзүүлэлт юм.

Нийлүүлэлт буурсантай холбоотойгоор Монголын түүхий коксжих нүүрсний үнэ 20-50 юаниар өсч, тонн нь 1040-1070 юань болсон бол угаасан коксжих нүүрсний үнэ тонн нь 1280-1320 юань болоод байв.

Өнөөдрийн байдлаар Ганцмод боомтоор урд хөршид нийлүүлдэг угаасан коксжих нүүрсний үнэ 100 юаниар өсч, тонн нь 1370 юаньд хүрчээ.

“SXCoal”-ын мэдээлснээр, нэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар Австралийн коксжих нүүрсний үнэ өмнөх сарын дүнгээс 35 ам.доллараар өсч, тонн нь 150 ам.доллар болсон байна. Олон улсын зах зээлд далайгаар тээвэрлэдэг коксжих нүүрсний эрэлт өссөн нь Австралийн нүүрсний үнэд нөлөөлсөн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-05 203.91.115.54

Сайтууд аль ч статистик мэдээг нийтлэхдээ алдаагүй найруулна гэж огт байхгүй юмаа. Энэ нь сэтгүүлч, мэдээний нийтлэлчдийн боловсрол, чадварыг илтгэж байна. Тооны талаар огтхон ч цэгцтэй ойлголт байхгүй. Ядаж байхад бүгд жигдхэн ийм байх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж