БНХАУ-ын коксжих нүүрс боловсруулах үйлдвэрүүд нөөцөө нэмэгдүүлэхийг зорьж, нүүрсний худалдан авалтаа нэмэгдүүлсээр байгаа биээ. Covid-19-ийн дэгдэлттэй холбоотойгоор Монголын нүүрсний нийлүүлэлт өнгөрсөн сард бага байв. Ганцмод боомтоор нэвтэрсэн ачааны автомашины тоо нэгдүгээр сарын 4-7-ны хооронд өдөрт дунджаар 230 байсан нь түүний өмнөх долоо хоногтой харьцуулахад 20 орчим хувиар буурсан үзүүлэлт юм.
Нийлүүлэлт буурсантай холбоотойгоор Монголын түүхий коксжих нүүрсний үнэ 20-50 юаниар өсч, тонн нь 1040-1070 юань болсон бол угаасан коксжих нүүрсний үнэ тонн нь 1280-1320 юань болоод байв.
Өнөөдрийн байдлаар Ганцмод боомтоор урд хөршид нийлүүлдэг угаасан коксжих нүүрсний үнэ 100 юаниар өсч, тонн нь 1370 юаньд хүрчээ.
“SXCoal”-ын мэдээлснээр, нэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар Австралийн коксжих нүүрсний үнэ өмнөх сарын дүнгээс 35 ам.доллараар өсч, тонн нь 150 ам.доллар болсон байна. Олон улсын зах зээлд далайгаар тээвэрлэдэг коксжих нүүрсний эрэлт өссөн нь Австралийн нүүрсний үнэд нөлөөлсөн байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ