Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өнөөдөр/2021.02.05/ олимпийн хөдөлгөөнийг сурталчилан дэлгэрүүлэх, Олимпизмийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэмүүдэд МҮОХ-ны одон медалиудыг гардууллаа.
МҮОХ-ны дээд шагнал "Алтан од" одонгоор "Их үйлсийн эрэлд" группын тэргүүн Ж.Бямбабаатарыг шагналаа. Мөн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ж.Баярсайханг "Алтан очир" одон, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Одхүү, 3×3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, хөгжил хариуцсан захирал С.Тулга, БТСУХ-ны спортын ордон хариуцсан менежер Г.Нямдорж нарт "Олимпийн алдар" одонгоор шагналаа.
Холбоотой мэдээ