Нийслэлд гацсан иргэдийг өнөөдрөөс /2021.02.04/ орон нутагт нь буцааж эхэлснийг Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэв. Уг ажлыг хоёрдугаар сарын 9-н хүртэл зохион байгуулах юм. Энэ хугацаанд иргэд орон нутагтаа буцах хүсэлтээ аймаг орон нутгийн удирдлагадаа өгч, цахимаар бүртгүүлнэ. Дараа нь, хотоос гарахаас 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгөх ёстой. Хүсэлтээ өгсөн иргэд нэгдсэн зохион байгуулалтаар орон нутагтаа буцах боломж бүрдэх юм.
АВТОМАШИНГҮЙ ИРГЭДИЙГ НИЙТИЙН ТЭЭВРЭЭР БУЦААХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА
НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.ЭРДЭНЭБААТАР:
-Орон нутагтаа буцах иргэдээс PCR шинжилгээ авах цэгийг нэмэгдүүлэх талаар судалж байна. Орон нутгаас нийслэлд эрүүл мэндийн шалтгаанаар ирсэн автомашингүй иргэдийн талаарх судалгааг гаргахаар харъяа аймаг, орон нутаг нь ажиллаж байна. Иргэд аймаг, орон нутагтаа хүсэлтээ өгөх хэрэгтэй. Ингэхдээ тухайн аймаг, суманд байгаа гэр бүлийн хүнээрээ өөрийн төлөөлөл болгож хүсэлт өгч болно. Энэ сарын 9-н хүртэл орон нутгийн иргэдийг буцаана. Харин ямар ч зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор гарах боломжгүй.
Б.ЦЭЦЭГ
мангар бөх 2021-02-05 66.181.161.15
амгалан төрөх х апартментад юу болж байна сумьяабузар даргаа та хуугдав уу?
Зочин 2021-02-05 199.249.230.64
!!!!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Иргэд 2021-02-05 66.181.183.33
УОК, НОК 2-ын зодооны золиос
ард түмэн 2021-02-05 103.57.95.50
үнэгүй вакцин хятад орос 2 манайд санал болгоод бгам бна аваач ээ дарга нар худлаа мөнгө идэх гээд үнэгүй вакцинаас татгалзаад бна
зочин 2021-02-05 64.119.21.243
НОК гэж "тэмээ" гэхээр "ямаа" гэж хэлээд юм болгоныг эсэргүүцэх, иргэдийг мөн ч их чирэгдүүлэх юмаа. Сумьяабазар ажлаа хийж чадахгүй байгаа бол лай болж байхаар зай болоод зайлаад өгөх хэрэгтэй ш дээ. Юун орон нутгаас хариу ирахийг хүлээх вэ???????? Иргэний үнэмлэхийг нь үзээд л хурдан явуулаачээ. УОК гэж "шүдгүй арслан" байсан дараагийн "арслан" бас л шүдгүй, ийм байхад төрийн ажил яаж урагшаа явах юм бэ?
ЗОЧИН 2021-02-05 202.126.89.186
ХАЛДВАР Ч ХАНГАЛТТАЙ ТАРАХ НЬ ДЭЭ !!! ЦАГААН САРААР НЭГ САЙН ЦАДАЖ АВААД ДУУСАА !!!
Зочин 2021-02-05 103.26.194.193
10 хүртэл гаргана гэсэн шүү дээ.УОК.НОК дандаа зөрүү мэдээлэл өгөөд байхын.