Нийслэлд гацсан иргэдийг өнөөдрөөс /2021.02.04/ орон нутагт нь буцааж эхэлснийг Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэв. Уг ажлыг хоёрдугаар сарын 9-н хүртэл зохион байгуулах юм. Энэ хугацаанд иргэд орон нутагтаа буцах хүсэлтээ аймаг орон нутгийн удирдлагадаа өгч, цахимаар бүртгүүлнэ. Дараа нь, хотоос гарахаас 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгөх ёстой. Хүсэлтээ өгсөн иргэд нэгдсэн зохион байгуулалтаар орон нутагтаа буцах боломж бүрдэх юм.
АВТОМАШИНГҮЙ ИРГЭДИЙГ НИЙТИЙН ТЭЭВРЭЭР БУЦААХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА
НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.ЭРДЭНЭБААТАР:
-Орон нутагтаа буцах иргэдээс PCR шинжилгээ авах цэгийг нэмэгдүүлэх талаар судалж байна. Орон нутгаас нийслэлд эрүүл мэндийн шалтгаанаар ирсэн автомашингүй иргэдийн талаарх судалгааг гаргахаар харъяа аймаг, орон нутаг нь ажиллаж байна. Иргэд аймаг, орон нутагтаа хүсэлтээ өгөх хэрэгтэй. Ингэхдээ тухайн аймаг, суманд байгаа гэр бүлийн хүнээрээ өөрийн төлөөлөл болгож хүсэлт өгч болно. Энэ сарын 9-н хүртэл орон нутгийн иргэдийг буцаана. Харин ямар ч зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор гарах боломжгүй.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ