Төрийн өмчит сургуулийн эзэмшил газрыг бусдад худалдсан захирлыг хална гэдгээ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбарынхандаа анхааруулаад байна. Хэдийгээр энэхүү анхааруулгыг их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзах үеэрээ мэдэгдсэн ч ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ч хамаарах нь.
Учир нь, өнгөрсөн хугацаанд шинээр сургууль, цэцэрлэг баръя гэхэд газар олддоггүй. Шалтгаан нь ихэвчлэн нэг бол газраа компанид булаалгаснаас сургууль, цэцэрлэг барих боломжгүй болсон, эс бол захирал нь дур мэдэн газраас тасдан зарсан байдаг нь асуудал үүсгэсээр ирсэн. Энэ нь эргээд шинээр сургууль, цэцэрлэг барих хөрөнгө нь байлаа ч газаргүйгээс болж, барилгын ажил хойшлох зэрэгт нөлөөлж ирсэн гашуун сургамж ч бий.
Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд захирал нь сургуулийнхаа газрыг зараад халаасаа түнтийлгэх боломж багассан ч аймаг, сумдад ийм асуудал үүсч болзошгүй тул эцэг, эхчүүд “Цаг үеэ олсон чухал сануулгыг Боловсрол, шинжлэх ухааны сайд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт өглөө” гэж ам сайтай байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ