Их Британид сэтгүүлчийн ажлаар халхавчилж байсан тагнуулчдыг барьжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.05-нд нийтлэгдсэн

Их Британид сэтгүүлчийн ажлаар халхавчилж байсан тагнуулчдыг барьжээ

Их Британид сэтгүүлчийн ажлаар халхавчилж байсан тагнуулчдыг барьжээ

Их Британид сэтгүүлчийн дүр эсгэн нууцаар ажиллаж байсан Хятадын гурван ч тагнуулчийг барьж, албадан нутаг буцаасан талаар Telegraph агентлаг зарлажээ.

Баригдсан гурван хятад иргэнийг Бээжингийн аюулгүй байдлын яамны тагнуулын офицерууд байсан хэмээн эх сурвалжууд мэдээлсэн байна. Тэд Их Британид сэтгүүлчийн визээр очиж, хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг мэт дүр эсгэж байсан аж.

Баттай эх сурвалжийн мэдээлснээс үзвэл тагнуулчид тус тусдаа Хятадын нэг, нэг мэдээллийн агентлагт ажилладаг хэмээн мэдүүлсэн ч агентлагийнхаа нэрийг хэлэлгүйгээр Их Британид хөл тавьцгаан нэг жилийн турш ажиллажээ.

Тагнуулчдыг Их Британийн MI5 буюу цэргийн тагнуулын тавдугаар хэсгийнхэн илрүүлсэн бөгөөд нэн даруй албадан нутаг буцаасан байна.

Дээх мэдээллийг олон нийтэд ил болгосон нь БНХАУ-ын тагнуул Их Британийн их сургуулиуд болон компаниудаас оюуны өмч хулгайлах асуудал олширч байгаатай холбоотой аж. Түүнчлэн эрх баригчдын зүгээс гадаад орны тагнуулуудтай холбоотой хуулиа чангалах асуудлыг ирэх тавдугаар сараас эхлэн хэлэлцэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж