Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдийг нутаг буцаах ажлыг өнөөдрөөс (2021.2.5) энэ сарын 9-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар болсон.
Иймд, нийслэл, аймаг, орон нутгийн Онцгой комисс ямар ажлуудыг зохион байгуулах, иргэд хаана хандаж, ямар шинжилгээ өгч, бичиг баримт бүрдүүлсэн байх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
Орон нутгийг зорихдоо шинжилгээний хариу гарснаас хойш 24 цагийн дотор хотоос гарах шаардлагатай аж.