Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах шөнийн зах худалдааны төвд гарсан халдвар 17 болсон талаар мэдээлсэн. Мөн Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нийтийн байруудад халдвар идэвхтэй байгаа учраас иргэд амны хаалтаа зүүж, зах худалдааны төвөөр үйлчлүүлэхгүй байхыг зөвлөв.
Шинэ голомт болох шөнийн захаар нэгдүгээр сарын 28, 29, 30-ны өдрүүдэд махны тасгаар үйлчлүүлсэн иргэд яаралтай PCR шинжилгээний цэгүүдэд ирж, шинжилгээ өгөхийг албаныхан зөвлөж байна. Ингээд Сонгинохайрхан дүүрэгт хамгаалалтад авсан байршлуудаас мэдээлье.
15-р хороо 23-р байр нэгдүгээр орц
19-р хороо 10-58-р байр нэгдүгээр орц
27-р хороо Мандах их сургууль, нийтийн байр
27-р хороо Тоосгоны 33а нийтийн байр
Холбоотой мэдээ