Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2021.02.05-нд нийтлэгдсэн

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал боллоо. Хурлаар гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах зорилгоор Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн бүрэлдэхүүн болон ажиллах журмыг батлав.

Мөн хурлаар Нийслэлийн хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан Сонгинохайрхан  дүүргийн XXI хорооны иргэн Т.Шагдарсүрэн, Б.Болормаа, Хан-Уул дүүргийн XIII хорооны иргэн Ш.Эрдэнэцогт, Багануур дүүргийн II хорооны иргэн Л.Баянжаргал, IV хорооны иргэн П.Сундуй нарыг “Нийслэлийн тэргүүний фермер”-ээр, Сонгинохайрхан дүүргийн XXI хороонд үйл ажиллагаа явуулж буй “Баянбүрд ногоон төгөл” ХХК-ийг “Нийслэлийн тэргүүний тариаланч хамт олон”-оор тус тус шалгаруулсан юм.

Түүнчлэн өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурлаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх, ажил үйлчилгээ, төсөл арга хэмжээний үнэлгээний хороонд ажиллах иргэдийн нэрсийг батлав. Уг асуудлыг хэлэлцэх үеэр өнгөрсөн онд үнэлгээний хороонд орж ажилласан иргэдийн 50 хувь нь үнэлгээний хорооны ажилд оролцоогүй гэдгийг онцолж байсан билээ. Иймд нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нийслэлийн иргэдийг төрийн байгууллагын хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээнд хяналт тавих эрхээ эдлэн үнэлгээний хороонд орж идэвхтэй байхыг уриалсан юм. Мөн холбогдох албан тушаалтнуудад иргэдийн оролцоог хангах тал дээр анхаарч ажиллахыг даалгалаа.

Тэргүүлэгчдийн хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт буюу энэ сарын 10-ны өдөр хуралдуулахаар товлолоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж