Л.Оюун-Эрдэнэ: Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй | News.MN

Л.Оюун-Эрдэнэ: Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй

Л.Оюун-Эрдэнэ: Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй

Л.Оюун-Эрдэнэ: Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уулзалтаа Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарынхантай хийв. Тэрээр уулзалтынхаа эхэнд тус салбарт баримтлах өөрийн Засгийн газрын бодлогыг үндсэн 6 чиглэлээр явуулах тухайгаа товч танилцуулж, илтгэл тавьсан.

Илтгэлдээ ‘’Шинэчлэлт, өөрчлөлтүүдийг хийнэ. Хийхдээ өмнөх засгийн газруудын сайн, жишээ бодлогуудыг үргэлжлүүлж авч явна. Үүний нэг том зорилт нь цахим шилжилт хийх явдал. Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй. Тиймээс иргэдээ стресс бухимдалгүйгээр өглөө сэрдэг, үндэстнээрээ эрт босож гүйдэг, эрүүл мэнддээ анхаардаг, гар утаснаасаа төрийн үйлчилгээгээ авчихдаг, бусад цагт нь өөрийгөө хөгжүүлдэг болгох ёстой. Энэ бол та бидний үүрэг’’ хэмээн онцолсон.

Уулзалтад Монгол Улсын Засгийн газрын гишүүд, болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны сүлжээ зэрэг төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүд, үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй стартап компаниудын удирдлага, төлөөлөл гээд 40 гаруй хүн оролцсон.

Тус салбарын хувийн хэвшлийн төлөөлөл болсон залуус санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байв. Тэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангах тал дээр бодит үр дүн хомс байсаар ирснийг онцлов. Мөн төртэй хамтарч ажиллахад дамжлага, хүнд сурталтай, үр дүн, орлого ашиг багатай байдаг нь салбарын хэмжээний хөгжлийн чөдөр тушаа болсоор ирсэн гэх хатуухан шүүмжлэлийг ч хэлж байлаа. Харин одоо мэдээлэл, технологийн асуудал хариуцсан яамтай болж, бодлогоор дэмжлэг үзүүлэхээ Ерөнхий сайд биечлэн мэдэгдэж, биднийг сонсож байгаа нь ирээдүйд итгэл төрүүлж байна гэлээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-05 192.82.67.145

yalagdaj uzeegui choir dibiz ged medeh uu chii batuule. daahgui nohoi olon buluu tsugluulna ged medeh uu.olon zaluus niied suuhad amdrala yraidag orchlon delhii nuraagui abihad iim muuhai bohir huni hols tsus shingesen mongol hulgailj ideed aydiin batuul.

Avatar

Зочин 2021-02-05 192.82.67.145

batuul bid mongol zaluu yaduu ch gesen hun setgel uldsen shdee. yaduu abiagn chini aldar gabya yumu chi batuul iim uilsten gejuu.naradni sobeti geed duuald garahd hen bidenig zogsoohin bee.

Avatar

Зочин 2021-02-05 192.82.67.145

teboho abrkas danilob sterkob geed dandaa batuul gutaaj suudag shuu. batuul chi boliod uguu. mongol zaluus reket tatbar toloh mongo algaa abihgui. bas yaduu ajilchin zaluu aldah erhgui gedeg ali ert helsen s hdee.

Avatar

Зочин 2021-02-05 192.82.67.145

putini deglem bishee putini zasag tor eged helel dee.batuul chin ih oodgui amitan shdee. dandaa borja juribich tbeho gutaaj suudag hogiin nepal zolbin shdeee.

Avatar

Зочин 2021-02-05 192.82.67.145

bat uul ih tom aldaa hiisen oroso ah nart durgui gedge zarlan helsen aybdal. een batuul chin nepal burma garaltai damshig shib de. odoo putibi zasag ged helne. harin putinu deglem gej bolohgui ee.nogoo ih janjin suboorb udam putin ene tb uzej suugaad.

Avatar

Anar 2021-02-05 192.82.64.106

Алтай Таван Богд болон Монголын 400 гаруй уул усны нэрийг казакчилчаад сууж байгаа казах ахан дүүсээ!
Наанадаж Монголын цаанадаж Дэлхийн газар зүйн нэр томьёонд гар хөлөө бүү дүр!
Калифорны нийслэл одоо хирнээ Сакременто гээд тас испани нэртэй хэвээрэй!
Аляскийн хойгийн арал тохойнууд
Адаг сүүл, Атга сүх гэсэн монгол нэрээ хадгалсаар байгаа түүх түүхээрээ үлддэг юмаа.
Нүүсэн суусан газартаа хүндэтгэлтэй хандаж соёл иргэншлийн жишгээр амьдарна уу?

Avatar

Зочин 2021-02-05 202.126.90.52

За ша ша зүгээр попрохоо боль

Avatar

Зочин 2021-02-05 103.11.192.106

gadaad hurungu oruulaltiin tuluu uls bur ursulduj baina, bid nar huuguud tuugaad baidag, gadaad hurungu oruulalttai companiudaa er ni yaj demjih geed baina, yadaj daramtalhaa yaj zogsooh gej baina???

Avatar

Болорцэцэг 2021-02-05 185.220.103.9

Хүүк сайд асан төрийн ордны зүүн жигүүр 2 давхарт төрийн захиргааны алба хаагч, эмэгтэй М-ийг хэдий болтол үүдэндээ суулгаж ажлын байрны дарамт үзүүлэхээ зогсоох вэ?

Avatar

Зочин 2021-02-05 103.26.194.223

АЖИЛЫН БАЙРНЫ ДҮГНЭЛТ АВАХ ГЭЖ СТОЙ НЭГ ТОМ АЖИЛ БАЙНАА НЕТЭЭР БҮРТГҮҮЛЭЭД ШУУД ЭХЛҮҮЛЖ БОЛДОГГҮЙ ЮМУУ ЭНЭ ОЛОН БАЙЦААГЧ НАР НЬ АРААС НЬ ОЧООД ЗӨВЛӨЛГӨӨ ӨГЧ БОЛОХ БОЛОВ УУ

Avatar

УУЛ 2021-02-05 59.153.115.116

Ийм хандлагатай ерөнхий байгаагүй. Залуу хүн өөр байна. Би дэмждэг

Avatar

Зочин 2021-02-05 66.181.183.112

Demjij bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж