ОХУ-ын Спортын сайд Африкийн тамирчдад вакцинаа санал болгов

Хуучирсан мэдээ: 2021.02.05-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Спортын сайд Африкийн тамирчдад вакцинаа санал болгов

ОХУ-ын Спортын сайд Африкийн тамирчдад вакцинаа санал болгов

ОХУ-ын Спортын сайд Олег Матыцин өчигдөр/2021.02.04/ зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлын үеэр Африкийн тамирчдад улсынхаа "Спутник-V" вакциныг санал болгосноо дурджээ. Тэрбээр ECOWAS буюу Баруун Африкийн орнуудын эдийн засгийн нийгэмлэгийн биеийн тамир, спорт хариуцсан албаны хүмүүстэй онлайн уулзалтанд оролцсон гэв. Энэхүү уулзалтанд Бенин, Буркина Фасо, Кабо-Верде, Кот-д’Ивуар, Гамбиа, Гвиней, Либери, Мали, Нигери, Сьерра-Леоне, Того, Гана зэрэг улсуудын төлөөлөл оролцжээ.

Онлайн уулзалтыг Сенегалийн Спортын сайд Махтарр Ба зохион байгуулсан аж.

Уулзалтын үеэр Олег Матыцин Оросын вакцин хамгийн эрсдэлгүй, үр дүнтэй гэдгийг онцолж, Оросууд өөрсдөө олимпийн баг тамирчдаа удахгүй вакцинжуулах ажлаа эхлүүлнэ гэдгийг мэдэгджээ. Хэрэв дээрх улсуудаас Оросын вакциныг сонирхож байвал Олег Матыцин бүхий л талын мэдээллээр хангаж, дэлгэрэнгүй тусгайчлан уулзалт хийх боломжтой гэдгээ илэрхийлсэн байна.

Саяхан ОХУ-ын эрдэмтэд "Спутник-V" вакцины гуравдугаар үеийн олныг хамарсан туршилтаа дуусган дүгнэж, 92 хувийн үр дүнтэй, ямар нэг гаж нөлөө байхгүй хэмээн мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж