Шадар сайд Говь-Алтайд бөх барилдуулахыг зөвшөөрсөнгүй

Хуучирсан мэдээ: 2021.02.05-нд нийтлэгдсэн

Шадар сайд Говь-Алтайд бөх барилдуулахыг зөвшөөрсөнгүй

Шадар сайд Говь-Алтайд бөх барилдуулахыг зөвшөөрсөнгүй

Монголын Үндэсний бөхийн холбооныхон сар шинийн барилдааныг хоёрдугаар сарын 11-нд Говь-Алтай аймагт зохион байгуулах хүсэлтийг өчигдөр нийслэлийн Онцгой комисст уламжилсан ч Шадар сайд С.Амарсайхан зөвшөөрсөнгүй.

Тэрбээр “Цар тахлын улмаас сар шинийн баяраар бүх нийтийн хөл хорио тогтооно. Хөл хорионы үеэр нэг хэсэг нь үйл ажиллагаа явуулж, нэг хэсэг нь хоригдож байж таарахгүй, үр дүн гарахгүй.

Халдварын эрсдэл үүсгэхгүй байх нь чухал, Бөхийн холбооныхныг ойлгоно гэж бодож байна. Цар тахал буурсны дараа бөхийн барилдаан зохион байгуулах боломжтой” гэсэн тайлбар хийлээ.

Шадар сайд Улсын онцгой комиссын даргын үүргийг давхар гүйцэтгэдэг. Тиймээс Нийслэлийн онцгой комисс Улсын онцгой комиссын даргын үгийг дагахаас өөр аргагүй.

Нөгөө талдаа Засгийн газар, Улсын онцгой комиссоос хоёрдугаар сарын 11-ээс эхлэн 12 хоногийн хугацаатай хатуу хөл хориог тогтоох шийдвэр гаргасан тул хэн ч зөрчих ёсгүй юм.

Сануулахад, Монголын үндэсний бөхийн холбоо нь сар шинийн барилдаанд барилдахаар цахимаар бүртгүүлсэн 128 бөх, орон нутагт очиж ажиллах жаяг дэг, шууд дамжуулах ТВ-ийн ажилтан болох нийт 140 хүний шинжилгээг 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Монгол бөхийн өргөөнд авах, 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос гарч нисэх онгоцны буудлаас Говь-Алтай аймаг руу нисэх хөдөлгөөн, мөн өдрийн орой ирэх хөдөлгөөнийг цар тахлын үеийн дүрэм журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэсэн саналыг Нийслэлийн онцгой комисст хүргүүлсэн байсан юм.

Орон нутагт зохиогдох барилдааны бүх зардлыг Монголын үндэсний бөхийн холбоо бүрэн хариуцах бөгөөд нислэгийн хоёр онгоцны захиалгыг өгсөн байгаа болно гэж хүсэлтдээ уламжилсан байв.

Дээрх хүсэлтийг монголчууд хоёр талтай хүлээн авсан. Нэг хэсэг нь “Covid-19 халдвар гараагүй аймагт сар шинийн барилдааныг зохион байгуулахад хорих зүйлгүй. Гол нь яагаад заавал Говь-Алтай  аймаг гэж… Улаанбаатар хоттой ойр аймгуудад зохион байгуулж болно” гэсэн бол нөгөө хэсэг нь “Цар тахлын үеэр бөх барилдуулах нь халдваргүй газар тахал тараах эрсдэл үүсгэнэ” гэж дэмжээгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
71
ЗөвЗөв
6
БурууБуруу
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж