Энэ өвөл ханиад буурсан нь ирээдүйд аюултай байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2021.02.05-нд нийтлэгдсэн

Энэ өвөл ханиад буурсан нь ирээдүйд аюултай байж магадгүй

Энэ өвөл ханиад буурсан нь ирээдүйд аюултай байж магадгүй

Цар тахал гарснаас хойш энгийн ханиад болон бусад амьсгалын замын өвчний халдвар эрс буурсан талаар эмнэлгүүд мэдээлж байна. Гэвч энэ нь сайн гэхээс илүү саар үр дагавартай байж магадгүй аж.  Учир нь, ханиадгүй бүтэн жил өнгөрөх нь халдварт өвчин судлаачид болон вакцин бүтээгчдийн ажилд саад учруулдаг аж. Түүнээс гадна хамгийн чухал нь бүтэн жилийн турш ханиад гэх мэт хөнгөн өвчнөөр дархлааны системээ ажиллуулахгүй байх нь цаашид өвчин хүндээр тусах эрсдэл үүсгэдэг байна.

Өнгөрсөн оны сүүл болон 2021 оны эхэнд ханиадны улирлын үеэр цар тахал эрчимтэй тархаж байгаа тул АНУ-ын Маёо эмнэлэг тэргүүтэй ихэнх эмнэлгүүд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүсээс ханиадны шинжилгээнээс гадна цар тахлын шинжилгээ давхар авч байгаа аж. Тус эмнэлэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс энэ оны хоёрдугаар сарын 1 хүртэл 20 мянга орчим хүнээс ханиадны шинжилгээ авахад нэгийнх нь ч хариу эерэг гараагүй аж. АНУ-ын халдварт өвчин судлал, сэргийллийн төв ч мөн улс даяар хийсэн 800 мянган ханиадны шинжилгээний 0.2 хувь нь л эерэг хариу гарсан талаар мэдээлжээ.

Ийнхүү ханиадны халдвар маш бага байгаа нь ачаалал ихтэй энэ үед эмнэлэг төдийгүй бүх ард иргэдийн хувьд таатай мэдээ хэдий ч ханиадны вирусийн мутацийг ажиглаж, судалдаг эрдэмтдийн хувьд толгойн өвчин болжээ. Өнгөрсөн жилүүдэд вирус судлаачид болон вакцин бүтээгчид дэлхийн өнцөг булан бүрээс тархсан их ханиадны вирусийн дээжүүдийг шинжилж, дараа жилийн вирусийн шинжийг урьдчилан тааварлаж, тохирсон вакциныг нь үйлдвэрлэдэг байжээ. Вирус, дархлаа судлаач Стейси Шульз Черригийн хэлснээр ханиадгүй бүтэн жилийг өнгөрүүлэх нь хүний, ялангуяа өмнө нь цөөн удаа ханиад тусч байсан хүүхдүүдийн дархлааны системийн хувьд аюултай гэнэ.

Харин өдгөө эрдэмтэд дараа жилийн байтугай энэ жил хувьсан өөрчлөгдсөн ханиадны вирусийн талаар хангалттай мэдээлэ цуглуулж чадахгүй байгаа аж. Зарим мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ханиадгүй бүтэн жил өнгөрснөөр вирусийн бүтэн омог ч устахад хүргэж магадгүй боловч эсрэгээрээ шинэ омгууд нууцаар үүсэх эрсдэл бас бий гэнэ.

Эх сурвалж: THE WEEK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
10
ГайхмаарГайхмаар
9
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж