Чанарын баталгаагүй 11.6 тонн хүнсний бүтээгдэхүүн хил нэвтрүүлэхээр завджээ | News.MN

Чанарын баталгаагүй 11.6 тонн хүнсний бүтээгдэхүүн хил нэвтрүүлэхээр завджээ

Чанарын баталгаагүй 11.6 тонн хүнсний бүтээгдэхүүн хил нэвтрүүлэхээр завджээ

Чанарын баталгаагүй 11.6 тонн хүнсний бүтээгдэхүүн хил нэвтрүүлэхээр завджээ

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор эрүүл ахуйн баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг завдсан байна. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын албаныхан шалгалт хийх үеэрээ эрүүл ахуйн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй 11.6 тонн бүтээгдэхүүнийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.

Хяналт шалгалтаар жимсний чанамал, даршилсан ногоо, маргарин, үзэм, будаа, бурам, сүүн крем, чихэр, төмсний гурил, бялууны гурил, какао, хятад архи зэрэг бүтээгдэхүүн байсныг хураажээ. Эдгээр чанаргүй бүтээгдэхүүнийг Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлд шилжүүлсэн байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж