"Зөв хүн электорат”  боловсролтой хүмүүсээс Ерөнхийлөгчийг тодруулна

Хуучирсан мэдээ: 2021.02.05-нд нийтлэгдсэн

"Зөв хүн электорат”  боловсролтой хүмүүсээс Ерөнхийлөгчийг тодруулна

"Зөв хүн электорат”  боловсролтой хүмүүсээс Ерөнхийлөгчийг тодруулна

"Зөв хүн электорат” эвсэл "Ерөнхийлөгчөө захиалъя" аяныг өнөөдрөөс зарлан,   Zuvkhun.mn вэб сайтыг ажиллуулж эхэлсэн байна. Энэ талаар мэдээлэл хийлээ.

ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Төрийн тэргүүний сонгууль дөрвөн сарын дараа буюу зургадугаар сарын 4-нд болно. Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль маш эрт эхэлнэ. Дөрөвдүгээр сарын 15-наас эхлээд 45 хоног үргэлжилнэ. Хуулиараа УИХ-д төлөөлөлтэй нам, эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй. Манай эвсэл энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуульд шинэ жишиг тогтоосон хувилбарыг танилцуулж байна.  “Ерөнхийлөгчөө захиалъя” хөдөлгөөнийг өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж байна.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 100 мянга гаруй иргэн цагаан сонголт хийсэн. Сонголтгүй сонголтыг тулгасан учраас цагаан сонголт хийсэн.

Бид энэ удаад намын ажил биш, мэргэжлийн ажлаа хийгээд Ерөнхийлөгчөөр ажиллаж болдог гэдэг шинэ жишгийг тогтооно.  Хамгийн их танигдсан улстөрч, мөнгөтэй бизнесмэн гэхээс илүү эгэл жирийн монгол хүн яагаад төрийн тэргүүн байж болдоггүй юм. Энэ боломжийг манай эвслээс санал болгож байна. Итгэл даах чадвартай хүн манайд хандан нэрээ дэвшүүлээч ээ. Энэ бол өнөөдөр эхэлж байгаа зөв жишиг.

Монголын Социал демократ намын дарга А.ГАНБААТАР:

-Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиудад өнөөдрийнх шиг ийм боломж байгаагүй. Намуудын явцуу хүрээнд тодруулж, тулгаж ирсэн.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН-аас дэвшүүлсэн хоёр нэр дэвшигч хоёулаа сонгогчдод таалагдаагүй учраас сонголтгүй сонгууль боллоо гэж цагаан хуудас өгч байсан. Энэ удаагийн сонгуулиар өмнөх жишгийг эвдэнэ. Монголын улс төрд шинэчлэл хийх цаг болсон. Тиймээс улиг больсон улстөрчдөөс салах, шинэ хүмүүсээ гаргаж ирэх хэрэгтэй. Намуудын улиг болсон хүмүүсээс гадна нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн, эрдэм, боловсролтой хүмүүсээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулна.

Зүй ёс намын дарга Б.НАСАНБИЛЭГ:

Ерөнхийлөгч гэдэг бол ард түмний төлөөл байдаг. Нам, аль нэг бүлэглэлийнх биш. Бид өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чаддаггүй байсан. Одоо бол бид оролцоог бий болгоно. Гадаадад амьдардаг монголчууддаа хандаж хэлэхэд та бүхэн идэхтэй оролцоорой. Бидний идэвхтэй оролцоо Монгол орныг өөрчлөх юм гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж