Монголбанкнаас иргэдийг АТМ-аас мөнгө авахдаа нууц дугаараа хүнд харуулахгүй байх, интернет банкаар гүйлгээгээ хянахыг анхааруулав. Тус банкны мэдээлснээр өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар төлбөрийн системийн тоон үзүүлэлтээр нийт 160 удаагийн үйлдлээр 60.2 сая төгрөгийн залилангийн гүйлгээ хийгджээ.
Тодруулбал, виза карт ашиглан 90 удаа 42.9 сая төгрөг залилсан бол цахим худалдаа 86 удаагийн үйлдлээр 42.5 сая төгрөгийн залилсан байна.
Картын төрлөөр:
- ₮ карт 41 удаагийн үйлдлээр 5.3 сая төгрөг
- Виза карт 90 удаагийн үйлдлээр 42.9 сая төгрөг
- ЮнионПэй 25 удаагийн үйлдлээр 11.8 сая төгрөг
- Американ экспресс 4 удаагийн үйлдлээр 146.9 мянган төгрөг.
Төхөөрөмжийн төрлөөр:
- ПОС 20 удаагийн үйлдлээр 1.6 сая төгрөг
- ATM/CRM 54 удаагийн үйлдлээр 16.2 сая төгрөг
- Цахим худалдаа 86 удаагийн үйлдлээр 42.5 сая төгрөгийн залилангийн гүйлгээ тус тус хийгджээ.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2021-02-05 23.129.64.237
>>>>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-05 192.82.68.35
Ийм л хор хохиролтой байна ш дээ зөвхөн картны дугаар алдахад тэгэхэд одоо захын үйлчилгээний газар дэлгүүрт ороход хүний хувийн мэдээллийг хүчээр бичиж авч байгаа нөхцөл байдлыг Далимдуулж буруу зүйлээ зөвтгөөд нугалаа хийгээд л байгаа
Зочин 2021-02-05 122.201.23.226
ene hudldanii nowshnuud yagaad hunii nuuts kod asuugaad uurrsduu unshuuld bdiin eniig boliulach, hen ch hunii huviin crdnii dugaariig asuuh erh bhgui, malnyyd