Япон улс Монголын Хараагүйчүүдийн холбоонд брайл хэвлэлийн машин, дэлгэц  хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2021.02.05-нд нийтлэгдсэн

Япон улс Монголын Хараагүйчүүдийн холбоонд брайл хэвлэлийн машин, дэлгэц  хандивлалаа

Япон улс Монголын Хараагүйчүүдийн холбоонд брайл хэвлэлийн машин, дэлгэц  хандивлалаа

Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж хөтөлбөр”-ийн хүрээнд 91,898 ам.доллар буюу ойролцоогоор 247,200,000 төгрөг бүхий тоног төхөөрөмжийг Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ-д хүлээлгэн өгөх арга хэмжээ өчигдөр /2021.02.04/ боллоо. Энэхүү арга хэмжээнд  Япон улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки оролцсон юм.

Тус төслийн хүрээнд Монголын Хараагүйчүүдийн холбоо ТББ-д брайл хэвлэлийн машин 5 ширхэг, брайл хэвлэлийн машины программ хангамж 5 ширхэг, брайл дэлгэц 8 ширхгийг тус тус хандивлалаа.

Уг төсөл хэрэгжихээс өмнө тус холбоо нь 3 ширхэг брайл хэвлэлийн машинтай байсан ба үүнээс 1 нь засварлах боломжгүй болж эвдэрсэн. Үлдсэн 2 ширхэг нь олон жилийн эдэлгээнээс шалтгаалан хуучирснаас хэвлэлийн хурд нь удааширч, Монгол Улсын брайл хэвлэлийн хэрэгцээний тал хувийг л хангах болсон билээ. Түүнчлэн тус холбоонд кирилл үсгийг брайл рүү хөрвүүлэх брайл дэлгэц байхгүй байсан учир брайл хэвлэлийг хангалттай нийлүүлэх боломжгүй байсан юм.

Энэ удаагийн буцалтгүй тусламжийн хүрээнд тус холбооны брайл хэвлэлийн чадамж 2 дахин нэмэгдэж, Монгол Улсын 11,800 харааны бэрхшээлтэй хүмүүс үр ашгийг нь хүртэх боломжтой болсон байна.

Үүнээс гадна тус холбоогоор үйлчлүүлэгчид (7 хоногт ойролцоогоор 200-300 хүн үйлчлүүлдэг) болон Монгол Улсын боловсролын их сургуулийн харааны бэрхшээлтэй сурагчдын (ойролцоогоор 30 оюутан ) кирилл үсгийн хэвлэлийг унших боломж илүү сайжирч байгаа юм.

Япон улсын Засгийн газраас 1990 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр” нь хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд Япон улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж