ХААН банк иргэд, ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ | News.MN

ХААН банк иргэд, ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ

ХААН банк иргэд, ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ

ХААН банк иргэд, ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ

Жижиг дунд үйлдвэрлэл болон уул уурхайгаас бусад экспортын салбарыг дэмжих зорилгоор Монголбанкнаас урт хугацаат репо арилжаа хийн банкуудад санхүүжилт олгоод байна.

Энэхүү санхүүжилтийн хүрээнд ХААН Банк тодорхой үе шаттай ажлуудыг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн оны 12-р сараас эдгээр нэр дурдсан салбарт үйл ажиллагаа явуулж буй харилцагчдаас зээл дахин санхүүжүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэж байсан бол энэ сараас шинээр зээлийн хүсэлт хүлээн авч эхэллээ. Өөрөөр хэлбэл, харилцагчдадаа жилийн 10.5% хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс 6 сараас багагүй хугацаанд чөлөөлөгдөх нөхцөлөөр зээлийн үлдэгдлээ дахин санхүүжүүлэхээс гадна энэхүү нөхцөлөөр шинээр зээл авах боломж олгож байгаа юм.

Мөн өмнө нь зөвхөн аж ахуй нэгжүүд л энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой байсан бол одоо жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхлэгчдийн хувьд аж ахуйн нэгжээс гадна иргэд хамрагдах таатай боломж олгогдож байна. Түүнчлэн шинээр олгох болон дахин санхүүжүүлэх зээлийн дээд хэмжээ өссөн бөгөөд жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хувьд 500 сая төгрөг (өмнө нь 300 сая төгрөг байсан), уул уурхайгаас бусад экспортын салбарын хувьд 3 тэрбум төгрөг (өмнө нь 1 тэрбум төгрөг байсан) боллоо.

2021 оны 2-р сарын 3-ны өдрийн байдлаар ХААН Банк жижиг, дунд үйлдвэрлэл болон уул уурхайгаас бусад экспортын салбарт үйл ажиллагаа явуулдаг 632 аж ахуйн нэгжийн  хүсэлтийг цахимаар хүлээн авч, эдгээрээс 604 харилцагчийн 62.5 тэрбум  төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлээд байна.

Хөнгөлөлттэй зээлд хамрагдан шинээр зээл хүсэх болон дахин санхүүжилт авах хүсэлтэй харилцагчид нь Монголбанкны ерөнхийлөгчийн 2020 оны 11-р сарын 25-ны өдрийн А-426 тоот, 2021 оны 2-р сарын 4-ний өдрийн А-47 тоот тушаалуудаар батлагдсан шалгуур, нөхцөлүүдийг бүрэн хангасан байх ёстойг анхаарна уу. Шалгууртай ЭНД дарж танилцана уу.

Зээлийн хүүгээ бууруулж, дахин санхүүжилт авах хүсэлтэй, шалгуур хангаж буй харилцагчид ЭНД дарж хүсэлтээ цахимаар ирүүлэх боломжтой.

Шалгуур хангаж буй шинэ зээл авах хүсэлтэй харилцагчид өөрийн харилцдаг ХААН Банкны салбар нэгжид хандана уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж